Б.Буянтогтох: Халдвар цаашид эрчимтэй нэмэгдэнэ

Л.Бямбажав
2021/06/03

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох өнөөдөр /2021.06.03/ мэдээллийн цагийн үеэр дараах мэдээллийг өглөө.

-Халдварын тархалт цаашид буурах уу?

-Тохиолдлын тоо сүүлийн үед нэмэгдэж байна. Графикаас харахад дараагийн давлагаа эхэлж байна. Долоо хоногийн дунджаар 541 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Хөл хорионы дараа хөдөлгөөний идэвх нэлээд нэмэгдсэн. Хөдөлгөөний идэвх нэмэгдэх нь халдвар тарах гол хүчин зүйл болдог. Ирэх өдрүүдэд халдвар нэмэгдэх хандлагатай байна.Өнөөдөр 1000 тохиолдол гарч байгаа бол цаашдаа 1300 хүн халдвар авна гэсэн тооцоолол байна. Энэ байдлаараа халдвар улам цаашаа нэмэгдэнэ. Сүүлийн үед 25-44 насныхан их халдвар авч байна.

 -Хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байгаа шалтгаан нь юу вэ?

- Хүн амын хамгийн идэвхитэй хэсэг нь 18-34 насныхан. Гэвч эдгээр хүмүүс вакциндаа муу хамрагдаж байна. Хүүхдүүд өвчлөлийн гол цөмийг бүрдүүлж байна. Нийт тохиолдлын 28.2 хувь хүүхдүүд байна. Сүүлийн 14 хоногт 2661 хүүхэд халдвар авсан. Үүн дотроо 5-14 насны хүүхдүүд илүү өвдөж байна. Хүүхдэд шинж тэмдэг бараг байхгүй учраас ковид туссан нь мэдэгдэхгүй цааш нь бусдад тараах эрсдэлтэй. Мөн аав, ээж нар халдвар авч хүүхдүүддээ тарааж байна. Тиймээс аав ээжүүд вакциндаа бүрэн хамрагдах хэрэгтэй. Вакцин хамрагдаагүй хэсэг буюу хүүхдүүдэд халдвар шилжиж байна.

-Вакцины хийлгэсэн хүмүүийн дунд халдварын тархалт хэр байна вэ?

-Хоёр тунгаа хийлгээд 14 хоносон бол дархлаажсаан иргэн гэнэ.Нэгдүгээр тун авсан хүмүүсийн дунд халдвар их байна. 20 орчим хувийг эзэлж байна. Нэгдүгээр тун бүрэн дархлаажуулалт тогтоохгүй. Харин бүрэн тундаа хамрагдсан хүмүүсээс 974 нь халдвар авсан. Өөрөөр хэлбэл, маш бага хувь нь. Хоёр тунгаа бүрэн аваагүй хүмүүст дархлаа тогтсон гэж хэлж болохгүй.

 -Вакцин хийлгээд халдвар авсан хүмүүсийг хийлгэсэн вакцины төрлүүдээр авч үзвэл ямар үзүүлэлт гарсан бэ?

Хамгийн түгээмэл хийж байгаа "Вероцелл" вакцин хийлгэсэн хүмүүсийн 2700 хүн буюу 0.44 хувь нь халдвар авсан. "АстраЗенека" тариулсан хүмүүсийн 0.54 хувь нь, "Спутник-V" тариулсан хүмүүсийн 0.64 хувь нь халдвар авсан байна. Хүн амын 70 орчим хувь дархлаажуулалтад бүрэн хамрагдсан байж халдварын тоо буурна.10 хүн тутмын долоо нь вакцинд хамрагдсан байх шаардлагатай гэсэн үг. Одоогоор Монгол Улсад вакцинжуулалт 60 хувьтай байна. Хүүхдүүдийг вакцинжуулсан тохиолдолд дээрх 70 хувьдаа хүрнэ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19