Ч.Наранбаатар: Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг буцаан өгөхөө утсаар мэдэгдсэн

Л.Бямбажав
2021/06/04

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн Баасан гаригт хуралдаж, Н.Түвшинбаярыг тус холбооны Ерөнхийлөгчөөс нь түдгэлзүүлсэн. Гэвч Н.Түвшинбаяр уг шийдвэрийг эсэргүүцэж, Нарийн бичгийн даргаараа дамжуулан тамгаа аваад зугтсан асуудал гарсан юм.

Уг асуудлаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар мэдээлэл өгөхдөө “Тамга аваад явсан нь үнэн. Хэрэв Н.Түвшинбаяр Монголын үндэсний олимпын хорооны тамгыг энэ долоо хоногт багтаан өгөхгүй бол хууль, цагдаагийн байгууллагаар тус тамгыг хүчингүй болгуулж, ойрын үед үйл ажиллагаагаа сэргээн явуулна" гэдгийг хэлж байсан юм.

Тэгвэл энэ дагуу бид МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатартай дөнгөж сая холбогдож, дахин тодруулахад тэрбээр “ Н.Түвшинбаяртай өчигдөр утсаар ярьсан. Ажлаа өгч мөн тамгыг буцааж өгөхөө хэлсэн” гэлээ. 

Олон улсын олимпын хорооноос Монголын Үндэсний Олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаярт холбогдолтой асуудалд ёс зүйн арга хэмжээ авсан эсэх, мөн тодорхой шийдвэр гаргасан тухай шаардлагыг МҮОХ-нд удаа дараа ирүүлсэн байдаг. Энэ дагуу МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг баталгаажуулах тогтоолыг тамгаа авсны дараа үйлдэх юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19