Амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаар боллоо

Л.Бямбажав
2021/06/04

Амины орон сууцны барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг Сайдын зөвлөлийн хурлаар дэмжлээ. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр амины орон сууцыг ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамруулах боломж нэмэгдэх юм. Өнгөрсөн 2013 оноос хойш 179 иргэн амины орон сууцны хөнгөлөлттэй зээлэнд хамрагджээ. Учир нь амины орон сууцны чанар, стандарт тодорхой бус байснаас хамаарч банкны зүгээс энэ төрлийн зээлийг төдийлөн олгохоос татгалздаг байна.

“Амины орон сууцны барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам” хэрэгжсэнээр  иргэд, аж ахуй нэгж байгууллагын хүсэлтийн дагуу ипотекийн зээлд хамруулах зураг төсөлтэй амины орон сууцны барилга угсралтын ажилд үе шатны хяналтыг хэрэгжүүлэх, тэдэнтэй захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх гэрээ байгуулах, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт гаргахтай холбогдсон харилцааг зохицуулах аж.

Барилга, хот байгуулалтын яамны харьяа “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь амины орон сууцанд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлнэ. Ингэхдээ Барилгын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлын захиалагчийн дүрмийг баримталж ажиллах юм.

“Амины орон сууц” гэдэгт аймаг, нийслэл, сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу, нэг айлын сууц болон шаардлагатай бусад өрөө тасалгааг багтаасан блокчилсон орон сууцны барилгын бие даасан хэсэг бүхий тусдаа газарт баригдсан орон сууцны зориулалттай сууцыг” хэлнэ. Тиймээс дээрх журмын дагуу иргэд амины орон сууц барихдаа ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдах боломжтой боллоо. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19