Найман настай хүүхэд Сovid-19-өөр нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

Л.Бямбажав
2021/06/04

Өнгөрсөн 24 цагт 13 хүн коронавирусийн халдвараар нас барсан талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Насны хувьд 47-91 насны иргэд халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан гэдгийг тодотгосон. Тэгвэл үүн дунд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан найман настай хүүхэд коронавирусийн улмаас амь насаа алдсан байна. Ингэснээр манай улсад анх удаа хүүхэд Сovid-19 шалтгаанаар нас барав.

Уг мэдээллийг ихэд нууцалж байгаа учраас олон нийтэд мэдээлээгүй гэдгийг эх сурвалж хэллээ.

Улсын хэмжээнд коронавируст халдвараар 0-18 хүртэлх насны нийт 14027 хүүхэд өвчилсөн. Өнгөрсөн 24  цагт өмнөх өдрөөс 335 хүүхдээр нэмэгдсэн. Халдвар авсан нийт хүүхдийн 89.43 хувь  буюу 12545 хүүхэд Улаанбаатар хотод, 10.39 хувь буюу 1458 хүүхэд хөдөө орон нутагт тус тус бүртгэгдсэн. Харин 24 хүүхэд буюу 0.17 хувь нь гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байна.

. Өвчилсөн хүүхдүүдийг насны бүлгээр авч үзвэл:

  • 0-4 насны хүүхэд 3207 буюу 22.86%,
  • 5-9 насны хүүхэд 4555 буюу 32.47%,
  • 10-14 насны хүүхэд 4253 буюу 30.32%,
  • 15-17 насны хүүхэд 2012 буюу 14.34% тус тус байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19