2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системийн өгөгдөл дамжуулах туршилтын ажлыг өнөөдөр /2021.06.05/ 12 цагаас улс даяар нэгэн зэрэг зохион байгууллаа.
Энэ удаагийн сонгуульд улсын хэмжээнд 2087 санал авах байранд 2593 санал тоолох төхөөрөмжөөр сонгогчийн саналыг авах юм.
Сонгуулийн өгөгдөл дамжуулах туршилтын ажил нь санал хураалтын өдрийн бэлэн байдлыг хангахын тулд санал тоолох төхөөрөмж санал авах байранд эвдрэл гэмтэлгүй, зөв хүргэгдсэн эсэх, сонгуулийн санал хураалтын өдөр дүн мэдээ дамжуулах сүлжээ хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах зорилготой юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна