"Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирал Р.Батсүх Гавьяат тээвэрчин боллоо

Л.Бямбажав
2021/06/05

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирал Р.Батсүх өнөөдөр /2021.06.05/ Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тээвэрчин цол тэмдгээр шагнууллаа.

Түүнд энэхүү цолыг олгохдоо "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж үйлдвэржүүлэх, дэд бүтцийг сайжруулах “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг удирдсан түүхэн бүтээн байгуулалт хийсэн ажлыг үнэлж" байна гэдгийг Ерөнхийлөгч зарлигтаа тодотгожээ.

Р.Батсүх нь 1976 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн.1983-1993 онд Төв аймгийн Сэргэлэн сумын 10 жилийн дунд сургууль, 1993-1998 онд Төмөр замын дээд сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр, 2000-2001 онд Удирдлагын хөгжлийн институтийг Удирдлагын арга зүй, 2007-2009 онд Тайланд улсын Бангког хотноо Азийн технологийн их сургуулийг Тээврийн инженерийн мастер зэрэгтэйгээр тус тус суралцаж төгссөн.

  • 1988-1999 онд “УБТЗ” ХНН Дархан өртөөнд Галт тэрэгний холбогч найруулагч АВХ
  • 1999-2003 онд Ачаа тээврийн албанд Сургалт засварын инженер
  • 2003-2007 онд Айраг өртөө зангилааны Дарга
  • 2009-2010 онд ЗГХА, төмөр замын газарт Техник, технологийн мэргэжилтэн
  • 2012-2013 онд Зам, тээврийн яаманд Мэргэжилтэн
  • 2013-2015 онд Азийн хөгжлийн банкинд Логистикийн чадавхийг хөгжүүлэх төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байсан.
  • 2018 оны 07 сараас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Дэд захирлаар
  • 2019 оноос "Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирлаар ажиллаж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19