ХҮН МҮОНРТ-ийн шууд дамжуулалтын багийг Хоёрдугаар эмнэлэг рүү нэвтрүүлэхийг хүсчээ

Л.Бямбажав
2021/06/07

2021 оны Ерөнхийлөгчийнх сонгууль ирэх Лхагва гарагт болно. Харин сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсоох хуультай. Үүний дагуу өнөө шөнө 23.59 цагаас өмнө сонгуулийн сурталчилгааг зогсоох юм. 

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ,  Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар өрсөлдөж буй.Сурталчилгааны сүүлийн өдрүүдэд нэр дэвшигч Д.Энхбат эхнэрийн хамт коронавирусийн халдвар авсан тул сурталчилгааг цахимаар явуулах санал тус намаас гаргасныг МАН хүлээн авсан. 

Өнөөдөр сурталчилгааны сүүлийн өдөр нэр дэвшигчид МҮОНРТ-ээр халз мэтгэлцэнэ. Мэтгэлцээнийг хэрхэн зохион байгуулах уу гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байна. Учир нь нэр дэвшигч Д.Энхбат эфирээс оролцох боломжгүй учраас ХҮН-ээс хэд хэдэн хүсэлтийг тавьсан байна. Тухайлбал, ХҮН-аас гурван нэр дэвшигч гурвуулаа Хоёрдугаар эмнэлгээс мэтгэлцээнд оролцъё гэсэн санал хөндснийг талууд хүлээж аваагүй байна.  

Тиймээс  ХҮН МҮОНРТ-ийг хоёрдугаар эмнэлгээс шууд дамжуулалт хийх нөхцөл боломжоор хангаж өгөхийг хүссэн байна. Энэ саналын дагуу МҮОНРТВ холбогдох албаныханд буюу УОК, ЭМЯ,Төрийн тусгай хамгаалалтын газар болон Улсын хоёрдугаар эмнэлэгт хүсэлт тавьж, телевизийн шууд дамжуулалтын багийг хоёрдугаар эмнэлэгт нэвтрүүлэхийг хүссэн байна. Одоогоор хариу өгөөгүй, хүлээж байгаа гэдгийг хэлж буй.

Мэтгэлцээн орой 17:30 минутаас орон даяар шууд эхэлнэ. Үүнээс өмнө дээрх хүсэлтийг холбогдох албаныхан нь шийдвэрлэх шаардлагатай болж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19