Б.Болдсайхан: 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, үхүүлэхгүйн тулд вакцин хийлгэхээс өөр арга байхгүй

Л.Бямбажав
2021/06/07

Засгийн газар 2.5 сая Пфайзер вакциныг 12-16 насны хүүхдүүдэд хийхээр худалдан авч байгаа билээ. Хүүхдүүдэд вакцин хийх нь буруу, зөв эсэх талаар Улаанбаатар Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан  дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрээр “Шинжлэх ухаан гэдэг шашин шиг юм биш. Маш олон судалгааны  төв, олон хүнд хийгээд гарсан үр дүнгээ л ярьж байгаа. Ковид бол дэлхийд анх удаа гарч байгаа. "Би анх удаа амьдарч байгаа учраас алдах эрхтэй" гэж бид ярьдаг. Монголчууд ч алдаж байгаа.  Иргэд ч алдаж байгаа. Сүхбаатарын талбай дээр хэдэн мянгаараа үнсэлцээд байж байна. Засгийн газар ч алдаж байгаа. Америк ч алдсан. Америк ямар байсныг та нар санаж байгаа байх. Хүнээ тавих газар байхгүй Дэлхийн II дайны үе шиг массаар нь оршуулж байсан. Бүгд алдаж байгаа, гэхдээ хамгийн бага алдах ёстой. Яагаад гэхээр энэ алдааны цаана хүний амь байдаг. Хүний өвчин зовлон, уй гашуу байдаг учраас хамгийн бага алдах ёстой. Бид бусад орнуудтай харьцуулаад байгаа нь тэдний алдаанаас суралцах ёстой. Вакцин тариулаад маргааш нь ид шидтэй болоод, гадуураа хуяг хийчихсэн юм шиг болж байгаа юм биш. Мөн огт өвдөхгүй гэсэн үг биш. Вакцин тариулсан, тариулаагүй бүх хүнд вирус орж ирж байгаа. Дэлхий даяар вакцин хийлгэсэн хүмүүсээс нэлээд өндөр хувь буюу 4-5 хувь нь халдвар авч байгаа. Зарим оронд үүнээс ч өндөр байгаа. Монголд харьцангуй бага.

Азаар, Монгол Улсын Засгийн газар маш сайн ажилласан. Би иргэн хүнийхээ мөн эмчийнхээ хувьд Монголын Засгийн газарт, Ерөнхий сайдад, Гадаад харилцааны сайдад, Сангийн сайдад, УОК-т бүгдэд нь талархмаар байна. Монгол баян тарган, чадалтай улс биш. Эдийн засгийн хувьд ч, эрүүл мэндийн системийн хувьд ч тэр. Засгийн газар, Эрүүл мэндийн яам, УОК сайн ажиллалаад, иргэд ухамсартай хандаж вакциндаа ингэж сайн хамрагдаагүй байсан бол тархвар судлаачдын тооцоолж байгаагаар доод тал нь өдөртөө 10-20 мянган хүн өвдөөд, 1000-аас дээш үхэлтэй байх байсан. Бүх эмнэлэг дүүрээд жилийн өмнөх Итали, Герман, Франц, Америк шиг зөвхөн үхэх гэж байгаа хүнээ аппаратад авна. Зарим нь аваад ч нэмэргүй гэдэг дээрээ тулаад улс даяараа эмгэнэлтэй байдалд байхаар байсан. Хоёр сая хүнээс өдөрт 1300 гэдэг их бага хэмжээ. 0.3 хувь байна гэсэн үг. Энэ бол байх ёстой л үзэгдэл. Хоёрдугаар тунгаа хийлгэсэн хүмүүсийнх бүр бага байгаа. Вакцинаа хийлгэсэн хүмүүс хүндэрч, өвдөх нь харьцангуй бага, бараг байхгүйтэй адилхан. Хоёр сая хүнд вакцин хийхэд тодорхой хэсэг нь өвдөнө, хүндэрнэ, нас барна. Вакцин хийлгээгүй хүмүүс бүр илүү эрсдэлтэй. Зургадугаар сарын 1 гэхэд Улаанбаатарт хоёрдугаар тунгаа хийж дуусна гэж байгаа. Тэглээ гээд өвдөлт бүр алга болохгүй. Тэр байтугай энэ зун, энэ намар алга болохгүй.

Сүүлийн үед хүүхдийн халдвар нэмэгдэж байна. ЭМЯ-ны өгч байгаа мэдээллээр сүүлийн үед 50, 60 хувь нь хүүхдүүд өвдөж байна. Монгол хүүхдүүдийн орон. 16 хүртэлх насны хүүхдүүд хүн амын 30-аад хувь байгаа. Эдгээр хүмүүст огт вакцин хийгээгүй болохоор халдвар дамжиж байна. Харамсалтай нь сүүлийн үед хүүхдүүдээ таргалуулдаг болсон. Чихрийн шижинтэй, суурь өвчтэй, дархлааны өөрчлөлттэй хүүхдүүд их болсон. Засгийн газрыг магтдагийн учир нь наймдугаар сарын дундуур хичээлийг эхлүүлнэ гэсэн. Түүний өмнө хүүхдүүдээ вакцинжуулна гээд хамгийн үнэтэй, хүндрэл бага Пфайзерыг эхнээсээ оруулж ирж байна. 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байгаа бол вакцин хийлгэхээс өөр арга байхгүй. Хамгийн аюулгүй, гайгүй вакцин нь Пфайзер гэж байгаа. Тиймээс би Засгийн газарт талархмаар байна. Хамгийн түрүүнд би 15-тай хүүгээ аваачиж хийлгэнэ. Яагаад гэвэл би хүүгээ битгий өвдөөсэй, хүндрээсэй, үхээсэй гэж хүсч байна. Хоёр сая том хүн вакцин хийлгэчихээд яагаад хүүхдүүдээ хамгаалахгүй байгаа юм. Эхнээсээ өвдөөд үхээд байна шүү дээ. Эднийхээ төлөө хамгийн үнэтэй вакцин оруулж ирж байгаад талархмаар байна” гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19