60 орчим сая төгрөгөөр бэлтгэл ажлыг хангасан мэтгэлцээн цуцлагдлаа

Л.Бямбажав
2021/06/07

НЭМЭЛТ: 

Шинэ нөхцөл байдлын улмаас мэтгэлцээн зохион байгуулах боломжгүй болсон талаар МҮОНРТ-ээс мэдээлэл хийлээ.Энэ талаар МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат Ковид-19-ын халдвар авсан талаарх мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотойгоор бид мэтгэлцээнийг хэрхэн зохион байгуулах гарц гаргалгааг ярьсан. МҮОНРТ бүгдэд тэгш боломж олгох үүднээс хэрхэн яаж зохион байгуулах гарц гаргалгааг хайж гурван хувилбар явуулсан. Хоёрдугаар эмнэлэг рүү явуулын станцаа аваачаад тэндээс шууд дамжуулах боломж байна уу гэдэг албан бичиг явуулсан. Харин хоёрдугаар эмнэлэг улаан бүс рүү хүн оруулах, нэр дэвшигчийг эмнэлгээс гаргах боломж байхгүй гэсэн хариу өгсөн. Тиймээс халз мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болж байна. Улс төрийн хүчнүүд бүгд мэтгэлцээн явуулах хүсэлтэй байгаа. Удаа дараа бидэнд хандсан” гэлээ.

Мэтгэлцээнийг  нэг хөтлөгчтэйгөөр 17.50-19.50 цаг хүртэл халз мэтгэлцүүлэхээр төлөвлөж байжээ.Түүнчлэн  60 орчим сая төгрөгийн санхүүжилт гаргаж тайз, бэлтгэл ажлыг хангасан байна. 

Нэр дэвшигчдийн мэтгэлцээн цуцлагдлаа

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр буюу өнөөдөр /2021.06.07/ нэр дэвшигчид МҮОНРТ-ээр халз мэтгэлцэх байсан боловч цуцлагдсан талаар эх сурвалж мэдээллээ. 

 Учир нь нэр дэвшигч Д.Энхбат эфирээс оролцох боломжгүй учраас мэтгэлцээний зохион байгуулалтад намууд нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй байна.

  • Монгол Улсын үндэсний аюулгүй байдал,
  • Батлан хамгаалах,
  • Гадаад бодлого,
  • Шүүх засаглал,
  • Эдийн засаг болон нийгмийн харилцаа гэсэн таван сэдвийн хүрээнд нэр дэвшигчид мэтгэлцэх байлаа.

Энэ талаар яг одоо МҮОНРТВ-ээс мэдээлэл хийж байна. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19