Сонгууль болох өдөр буюу энэ сарын 9-ний өдөр архи, согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй. Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран хяналт тавьж ажиллах юм. Үүнээс гадна олныг хамарсан урлаг, спорт гээд бүх арга хэмжээ зохион байгуулах боломжгүй. Энэ өдрүүдэд олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулах эрх олгохгүй юм байна.
Мөн иргэдийг сонгуульд оролцон саналаа өгөх боломжоор хангах зорилгоор зургадугаар сарын 09-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан. Энэ өдөр онцгой шаардлагаар ажиллах байгууллагууд ажилтнуудаа санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна