ЗГ: Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулах үндэсний хөтөлбөр боловсруулна

Л.Бямбажав
2021/06/08

Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.

1.   Эрүүл мэндийн эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулдаг байх үндэсний хөтөлбөртэй болох чиглэлийг Эрүүл мэндийн сайд болон холбогдох сайд нарт чиглэл өгсөн байна. Эрүүл мэндийн үзлэгийг мэдээллийн цахим хэлбэрт шилжүүлээд иргэдийн эрүүл мэндийн дата цахим санг бий болгох юм. 

2.   Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан  асуудлыг цогцоор нь Засгийн газрын хуралдаанд оруулах чиглэлийг өнгөрсөн долоо хоногт өгсөн. Үүнтэй холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдэх багц бодлого боловсруулах чиглэлийг холбогдох сайд нарт өглөө.

3.   Нийслэл хотод тулгамдсан асуудлыг цогцоор нь шийднэ. Ялангуяа түгжрэл, иргэдийг орон сууцаар хангах асуудлыг цогцоор нь авч үзсэн. Ерөнхий сайд, хотын дарга нар нийслэлийн зургаан дүүрэгт ажилласан. Зургаан дүүрэгт ажилласан Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг өнөөдөр танилцуулсан. Үүний хүрээнд тодорхой чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Түгжрэлийг бууруулах хүрээнд зарим уулзварт нүхэн гарц хийх санхүүжилтийг 2022 оны улсын төсөвт суулгана. Сэлбэ голын дагуух тохижилт, урсцыг нэмэгдүүлэх ажил, Бэлх, Сэлэхийн үерийн хамгаалалтын далан байгуулах төсвийг 2022 оны улсын төсөвт суулгах чиглэл өглөө.

4.   Шаардлагатай гэж үзвэл ажлын байр дэмжих зээлийн эх үүсвэрийг нэг их наядаар нэмэгдүүлж гурван их наяд болгоно. 

Эрүүл мэндээ хамгааж, эдийн засгаа сэргээх 10 их наяд хөтөлбөрийн 2.1 их наяд төгрөгийг ажлын байр дэмжих чиглэлд гурван хувийн хүүтэй зээл олгож буй. Үүний 1.1 их наяд төгрөгийн зээлийг иргэн, ААН нэгж, байгууллагад олгож 63 мянган ажлын байрыг хамгаалжээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19