Тэд сонгуулийн дүнгийн талаар юу гэж хэлэв

Л.Бямбажав
2021/06/10

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох төрийн сонгууль  өчигдөр /2021.06.09/ боллоо.  Урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулав. 2021 оны  Ерөнхийлөгчийн сонгуульд 2.041.968 /хоёр сая дөчин нэгэн мянга зургаан зуун жаран найм/ хүн санал өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс улсын хэмжээнд 59.34 хувь буюу 1.210.454 иргэн саналаа өгсөн.

Сонгуулийн урьдчилсан дүн мэдээтэй холбогдуулан нэр дэвшигчид ямар  байр суурь илэрхийлснийг хүргэе.

МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх:

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд манай улсын сонгуульд оролцох насны иргэдийн 60 орчим хувь нь оролцжээ. Энэ иргэдээс МАН-аас нэр дэвшсэн миний бие 65 орчим хувийн санал авсан. Үүнийг би асар том хариуцлага гэж хүлээж авч байгаа. Эхлүүлсэн ажлуудаа дуусгах, хэлснээ хийж хэрэгжүүлэх үүрэг хүлээлээ. Монголын ард түмэн, Монгол Улсын төр засгийг тогтвортой ажиллаасай, улс орондоо олон зүйл хийж бүтээгээсэй, эхлүүлсэн ажлуудаа дуусгаасай гэсэн том итгэл найдварыг үзүүлж энэ удаагийн сонгуульд ард түмэн маань саналаа өглөө гэж үзэж байгаа. Ард түмнийхээ итгэл найдварыг би хичээл зүтгэлээр хариулах болно. Улс орныхоо сайн сайхан амьдралын төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэх болно. Үр хүүхэд залуу хойч үеэ сайн сайхан нийгэмд амьдруулахын төлөө зүтгэнэ. 

 АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ:

 "Ардчиллын туг сүлд нь болж тусгаар Монгол Улсынхаа баталгаа болсон АН-ын үнэнч шударга гишүүддээ баярласан талархсанаа илэрхийлье. Та бид асар их луйврын хар хүчний эсрэг хүчин мөхөсдсөн ч үзэл санаандаа үнэнч үлдэж чадсандаа бахархах ёстой! Та нар маань ардчиллын баатрууд шүү" гэж твиттертээ жиргэжээ.

 "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат:

Сонгууль өндөрлөлөө. Манай баг, дэмжигчид маш сайн ажилласан. Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай байна. Сайн цаг өөрөө ирдэггүй, түүнийг авчирдаг гэдэгт итгэж бид зүтгэсэн. Монголчууд бидний сонголт мэргэн байж улс орон минь мандан бадрах болтугай.

Бидэнд итгэж саналаа өгсөн +200 мянган сонгогчиддоо маш их баярлалаа. Бид та бүхэндээ итгэж хичээсэн, зүтгэсэн. Цаашдаа ч бид шинэ цагийн Монгол улсынхаа төлөө, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө зогсолтгүй явах болно. Та бүгдэд эрүүл энх, сайн сайхныг хүсье! Баярлалаа.

Чин сэтгэлээсээ, хамтдаа зүтгэвэл ялалт бүрэн боломжтойг Монголын шинэ үеийнхэнд мэдрүүлсэн бол бидний зүтгэл үр дүнгээ өгсөн гэсэн үг. Хуучин нүсэр тогтолцоо, халамжийн сэтгэлгээ тийм ч хүчтэй бус, удахгүй солигдох болно. Өнөөдөр бид тэр зүгт нэг алхам хийлээ. Амжилт" гэжээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19