Хэнтийн нөхөн сонгуулийн горилогчид тодорч эхэллээ

Л.Бямбажав
2021/06/10

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс гадна УИХ-ын 18-р тойрог буюу Хэнтий аймагт  мөн нөхөн сонгууль болох шаардлага үүсч байна. Учир нь тус тойргоос МАН-аас сонгогдсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тул УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөнө. Иймд дээрх тойрогт нөхөн сонгууль ирэх аравдугаар сард зохион  байгуулагдана гэсэн мэдээлэл байна.

 Түрүүчээсээ МАН-аас горилогчдын нэрс яригдаад эхэлжээ. Хэнтийн нөхөн сонгуульд МАН-аас Соёлын дэд сайд М.Батбаяр хамгийн өндөр магадалтай байгааг эх сурвалж хэллээ. Мөн Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат ч өрсөлдөх сонирхолтой байгаа аж. Тэд хоёулаа Хэнтийн гаралтай. Тодруулбал, М.Батбаяр нь Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн.Харин Г.Эрдэнэбат Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт төрсөн.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 9.9 дүгээр заалтад Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана гэж заажээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19