БШУЯ төсвөө цахимд шилжүүлж 150 хүүхдийн цэцэрлэг барих мөнгийг хэмнэх боломжтой боллоо

Л.Бямбажав
2021/06/11

Боловсрол, шинжлэх ухааны яам бусад салбараасаа хамгийн эхэнд төсвөө цахим хэлбэрт шилжүүлжээ.  Төсвийн цахим шилжилтийн нээлтэд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцсон юм.

БШУ-ны  сайд Л.Энх-Амгалан үйл ажиллагааг нээн үг хэлэв.

-Бид цахим үндэстэн болох том зорилт тавьсан. Сангийн сайд Б.Жавхлан ажлаа авах үедээ  төсвийн шинэчлэлийг эхлүүлнэ гэж ажлаа авсан даруйдаа мэдэгдсэн. Бид хамтарсан ажлын хэсэг байгуулан, боловсрол шинжлэх ухааны салбар  анх удаа төсвөө цахимжуулсанд баяртай байна. Манай салбарт төрийн албан хаагчдын 50 хувь нь ажилладаг. Боловсролын салбарт ДНБ-ий 6 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг зарцуулдаг. Манай салбарт 300-400 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулдаг. Үндсэндээ төсвийн 60-70  хувь нь гэсэн үг.  Өнгөрсөн хугацаанд манай салбарынхан үр дүнд чиглэсэн зарцуулалтад ихээхэн анхаарсан. Боловсролын салбарын төсөв цахимд шилжсэнээр жил бүр 1.7 их наяд төгрөг сурагчдад хүрч байгаа эсэхийг хянана.Төсвийн  мэдээллийг цахимжуулахад цаг хугацаа, их нүсэр ажил байлаа. Манай салбарт нийт 2500 гаруй байгууллага бий. Энэ бүгдийн төсвийг боож нэгтгэхэд нэлээд ажил болсон. Боловсролын салбар цахимаар төсвөө хийх болсноор асар богино хугацааны дотор одоогийн жилд гарч байгаа зардлаас 1 тэрбум төгрөг хэмнэж байна. Нэг тэрбум төгрөг гэдэг бол 150 хүүхдийн цэцэрлэгтэй тэнцэх хэмжээний төсөв юм. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19