ЭМЯ:1622 хүнээс халдвар илэрч, 8 хүн нас барлаа

Л.Бямбажав
2021/06/11

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.06.11) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.

-Сүүлийн 24 цагт 1622 хүнээс халдвар илэрч, нийт халдварын тоо улсын хэмжээнд 72104 боллоо 1622 халдварын 1591 нь дотоодын халдвар, эмнэлгээс шалтгаалах нэг, зөөвөрлөгдсөн 30 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Дотоодын халдварыг задалбал, 

  • 1,100 нь Улаанбаатар хотод
  • 491 нь орон нутагт

Зөөвөрлөгдсөн 30 тохиолдол нь зургаадугаар сарын 4-ний өдөр Афганистанаас ирсэн иргэдээс илэрчээ. Мөн сүүлийн 24 цагт найман хүн нас баржээ. 

  • Зургадугаар сарын 3-нд онош батлагдсан 59 настай эмэгтэй
  • Зургадугаар сарын 3-нд онош батлагдсан 50 настай эмэгтэй
  • Зургадугаар сарын 3-нд онош батлагдсан 44 настай эмэгтэй
  • Зургадугаар сарын 4-нд онош батлагдсан 48 настай эмэгтэй
  • Зургадугаар сарын 4-нд онош батлагдсан 67 настай эмэгтэй
  • Зургадугаар сарын 3-нд онош батлагдсан 82 настай эрэгтэй
  • Зургадугаар сарын 9-нд онош батлагдсан 82 настай эмэгтэй
  • Зургадугаар сарын 7-нд онош батлагдсан 56 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Ингэснээр Монгол Улсад Covid-19-ийн шалтгаант нас баралт 342 болов.

Улсын хэмжээнд 7498 хүн хэвтэн эмчлүүлж буй.

  •  4725  нь  биеийн байдал хөнгөн, 
  • 2012 нь хүндэвтэр, 
  • 623 нь хүнд, 
  • 138 нь маш хүнд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19