ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн сайд асан С.Мөнхсайханы тушаалаар албан тушаалаас нь чөлөөлсөн. Д.Нямхүү хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэн буцаан томилуулах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг.
Дээрх хүсэлтийг өнөөдөр /2021.06.11/ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцэж эхэлээ. Шүүх хурал руу орохоос өмнө түүнээс яагаад шүүхэд хандсан болохыг нь тодруулахад тэрбээр "Би зөв, буруугаа шүүхээр шийдүүлнэ. Шүүх дээр ялах эсэхийг мэдэхгүй байна" гэсэн товчхон тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна