Насны хишиг мөнгийг энэ сарын 18-наас олгохоор болжээ.Улсын хэмжээнд "Насны хишиг" мөнгөн тусламжийг ахмадуудад Улсын баяр наадам болон Сар шинийн баяраар, жилд хоёр удаа олгодог. Энэ жил 65 нас хүрч буй, тэр дундаа долдугаар сарын 15-наас өмнө төрсөн ахмадууд "Насны хишиг" мөнгөн тусламжийн үйлчилгээ авах эрхтэй.
Манай улс 2017 оноос эхлэн Ахмад настны тухай хуулийн дагуу 65, түүнээс дээш насны иргэдэд "Насны хишиг" мөнгөн тусламж үзүүлж байгаа юм. Улсын хэмжээнд жил бүр 140 мянга гаруй ахмад настан "Насны хишиг" үйлчилгээг авдаг байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна