С.Эрдэнэ: Миний улс төрийн карьер дуусахгүй, дуусаасай гэж хүсдэг хүмүүсийн хүслийг биелүүлэхгүй

Л.Бямбажав
2021/06/11

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Эрдэнэ сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн үйл ажиллагаа явж өндөрлөлөө. Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн эцсийн дүнгээ гаргаж, тогтоол гаргасан байна. Сонгуулийн үйл ажиллагааг Сонгуулийн хуулийн хүрээнд явсан боловч их хэмжээний зөрчил гарсан. Ер нь бол Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн шинж хэлбэртэй олон үйлдэл хийгдсэн. Маш их хэмжээний мөнгө тараасан. Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнуудыг дайчилж, оролцуулсан. Төрийн бүх шатанд удирдах дээд байгууллагаас чиглэл үүрэг өгч, шахаж шаардсан байна. Сонгуулийн компанит ажилд үндсэндээ төрийн албыг бүхэлд нь дайчилж оролцуулсан. 


Энэ сонгуулийн дүнг харахад, эрх барьж байгаа  МАН  зарим улс төрийн хүчинтэй хамтарч, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар, хуулийн хүрээнд бус аргаар зохицуулах, шийдвэрлэх үйл ажиллагааг явуулсан байх магадлалтай. Энэ тал дээр АН цаашид хяналт тавина. Нийгэм, эдийн засаг ээдрээтэй байгаа үед У.Хүрэлсүх та Монголын ард түмэнд хандаж хэлсэн үг, амлалтаа бүү мартаарай. Үүсээд байгаа нөхцөл байдлын өмнө үүрэг хариуцлагаа ухамсарлаж, төрийн тэргүүний хувьд хариуцлагатай ажиллаарай гэж хэлмээр байна. Дарангуйлалгүй улс орон байна гэдэгт итгэж байна" гэв.

-Таны улс төрийн карьер дуусч байна уу?

-Миний улс төрийн замнал, карьер дуусаагүй. Би үйл хэрэг, үзэл баримтлалаа зориулах гэж улс төрд орсон болохоос биш аль нэг сонгуульд орсноор өөрийнхөө улс төрийн үйл ажиллагааг зогсооно гэж хараагүй. Ардчиллын төлөө 31 жил зүтгэж байна, цаашдаа ч би зүтгэнэ. Миний улс төрийн карьерийг дуусаасай гэж хүсдэг хүмүүс бий. Би тэдний хүслийг хангахгүй. 

-Танд сонгогчид бага санал өгсөн шалтгааныг хэрхэн харж байна вэ?

-Үзэл санаа, үнэт зүйлийнхээ төлөө би зогссон уу гэвэл зогссон.  Сонгуулийн луйвар, зохион байгуулалтыг өнөөдөр ч ярьдаг зүйл биш. Цаг хугацаа үнэнч шүүгч байдаг. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19