Английн шигшээ баг Хорватыг хожлоо

Б.Хонгорзул
2021/06/14

Европын аваргын хэсгийн нэгдүгээр тойргийн тоглолтууд явагдаж байна. Өчигдөр D хэсгийн нэг, С хэсгийн 2 тоглолтууд явагджээ.

D ХЭСЭГ:

Англи 1-0 Хорват

Гоол: Р.Стэрлинг 57’

Шар хуудас: Ф.Фоден 64’, Д.Чалета-Цар 66’, М.Ковачич 48’, М.Брозович 66’

Англи: Ж.Пикфорд, К.Уокер, Ж.Стоунс, Т.Мингс, К.Триппер, К.Филлипс, Д.Рисе, М.Маунт, Ф.Фоден (М.Рашфорд 71‘), Х.Кейн (Ж.Беллингхэм 82‘), Р.Стэрлинг (Д.Калверт-Льюин 90+2‘)

Хорват: Д.Ливакович, Ш.Врсалько, Д.Вида, Д.Чалета-Цар, Й.Гвардиол, Л.Модрич, М.Брозович (Н.Власич 70‘), М.Ковачич (М.Пасалич 85‘), А.Крамарич (Ж.Брекало 70‘), А.Ребич (Б.Петрович 78‘), И.Перишич

“Мөнхийн азгүй” тодотголтой Английн шигшээ баг Европын АШТ-ний нээлтийн тоглолтондоо анх удаагаа хожил авлаа. Энэ хожил нь 2018 оны ДАШТ-ний хагас шигшээд хожигдож байсан Хорватыг буулгаж авснаараа илүү “амттай” байсан. Хэдийгээр Хорватын шигшээ баг хоёр жилийн өмнөх шигээ биш байсан ч Г.Саутгейт дасгалжуулагчтай Английн шигшээ баг хурдтай, нээлттэй тоглолт үзүүлж Р.Стэрлингийн оруулсан гоолоор Европын аваргын нээлтийн тоглолтонд хожил авлаа.

C ХЭСЭГ:

Австри 3-1 Умард Македон

Гоол: Ш.Лайнер 18’, М.Грегорич 78’, М.Арнатович 89, Г.Пандев 28’

Шар хуудас: С.Лайнер 85’, А.Трайковский 42’, Е.Алиоский 52’

Австри: Д.Бахман, М.Хинтерггер, Д.Алаба, А.Драгович (Ф.Линхарт 46‘), К.Шлагер (Ш.Ильзанкер 90+4‘), А.Ульмер, М.Забитцер, К.Лаймер (Ж.Баумгартлингер 90+3‘), С.Лайнер, К.Баумгартнер (М.Грегорич 58‘), С.Калайжич (М.Арнатович 89‘)

Умард Македон: С.Димитриевский, Э.Алиоский, В.Муслиу (М.Ристовский 86‘), Д.Велковский, С.Ристовский, Б.Николов (Э.Бейтулаи 63‘), Э.Элмас, А.Адеми, Э.Барди (И.Тричковский 82‘), Г.Пандев, А.Трайковский (Т.Костадинов 63‘)

С хэсгийн тоглолтууд гоол ихтэй тоглолт боллоо. Герман дасгалжуулагчаар удирдуулсан Австрийн шигшээ баг хэсгийн эхний өрсөлдөгч Умард Македоныг 3-1 харьцаатай хожив. Энэ хожил нь дасгалжуулагч Ф.Фодагийн талбайд хийсэн солилцоо маш зөв байсан гэдгийг тоглолтын үр дүн харуулсан. Хятадын лигт тоглож буй ахмад тоглогч М.Арнатович, өнгөрсөн улирал Германы Аугсбург багт төдийлөн олон тоглолтонд оролцоогүй М.Грегорич нар талбайд сэлгээгээр орж ирээд багтаа ялалтыг авчирсан. Харин нөгөө талд 20 жил шигшээ багийнхаа төлөө тоглож буй Г.Пандев Умард Македон улсынхаа шигшээ багийн анхны Европын аваргын гоолыг оруулсан.

Нидерланд 3-Украйн

Гоол: Ж.Вейналдум 52’,’ В.Вегхорст 58’, Д.Дюмфрис 85’, А.Ярмоленко 75’, Р.Яремчук 79’

Шар хуудас: С.Сидорчук 90+3’

Нидерланд: М.Стекеленбург, Д.Блинд (Н.Аке 64‘), де Врей, Ю.Тимбер (Ж.Велтман 88‘), ван Анхольт (О.Вейндал 64‘), де Йонг, Ж.Вейналдум, де Рон, Д.Дюмфрис, М.Депай (Д.Мален 90+1‘), В.Вегхорст (де Йонг 88‘)

Украйн: Г.Бущан, В.Миколенко, Н.Матвиенко, И.Забарный, А.Караваев, А.Зинченко, С.Сидорчук, Р.Малиновский, А.Зубков (Марлос 13‘), Р.Яремчук, А.Ярмоленко

Багийн ахлагч Ван Дейк нь гэмтэлтэй, мөн цэвэр гоолыг төгсгөгч довтлогчгүй Нидерландын шигшээ баг хэсгийн хүчтэй өрсөлдөгчөө хожиж эхний ялалтаа авлаа. Тоглолт нээлттэй болж таван гоол хаалганы торыг хөдөлгөсөн. Тоглолтын 57 дахь минут хүртэл Нидерланд тоглолтыг тэргүүлж байсан ч А.Шевченкогийн шавь нар дөрвөн минутын дотор хоёр гоол оруулж тэнцүүлсэн. А.Ярмоленко 16-н шугамны гаднаас цохиж гоолдсон бол Р.Яремчук хаалттай цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж тэнцээний гоолыг оруулсан. Гэвч үр дүнгээ хадгалж чадалгүй 85 дахь минутанд гоол алдаж хожигджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 16 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 19 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 19 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 21 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 22 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19