Жирэмсэн эмэгтэйчүүдийг өнөөдрөөс Файзер вакцинд сайн дурын үндсэн дээр
хамруулж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт халдвар авсан хоёр жирэмсэн эмэгтэй нас барсан юм. Тиймээс дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж байна.
Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг энэ сарын 16-нд Файзер компанийн
84 мянган тун вакцин, 21-нд мөн 84 мянган тун вакцин бууна гэж
мэдээлсэн. Засгийн газар 2,5 сая тун Файзер вакцин татаж авахаар гэрээ
хийсэн бөгөөд эхний 100 мянган тунг татаж аваад байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна