З.Нарантуяа: Эрх баригчид АН-ын сул тал, хагаралтай байдал дээр бүү тоглооч

Б.Хонгорзул
2021/06/14

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, АН-ын гишүүн Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар "Эв нэгдэлтэй ардчилсан нам" сааачилга гаргаж, 100 мянган гишүүнээсээ гарын үсэг цуглуулах талаар мэдээлэл хийлээ.

АН-ын гишүүн З.НАРАНТУЯА: Сүүлийн хоёр ч УИХын сонгуульд мөн Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялагдсан нь намын эв нэгдэлтэй шууд холбоотой. Монголын улстөрд цаашдаа зөв соёл тогтоохын тулд хариуцлага хүлээж огцорч чаддаг намын удирдлага байх ёстой. Сонгогдож гарсан намынхаа үзэл баримтлалыг үнэлж чаддаг байх улс төрийн соёл суулгахад дотоод ардчилал хамгийн чухал.АН нийгмээс дэмжлэг авахаа больсон улс төрийн хүчин биш.Ерөнхийлөгчийн сонгуульд бага санал авсан ч гэсэн сонгуульд саналаа өгөөгүй нийт сонгогчдын 42 хувь нь бий.
Сонгуульд оролцоогүй иргэд сонголтгүй учраас саналаа өгөөгүй гэж ойлгож байна. Лидерүүдийн маргаанаас болж АН тарж бутарна гэж байхгүй.Хоёр намын бүтэц гаргаж, нэгэндээ бууж өгөхгүй хөлөө жийлцээд сууж буй удирдлагууд минь мянга мянган гишүүн чинь та бүхнийг өнөөдрийн улс төрийн өндөрлөгт хүрэхэд чин сэтгэлээсээ хоёргүйгээр зүтгэсэн. Одоо Залуусын хувь заяаны төлөө, намын ирээдүйн төлөө нэг удирдлагатай болоход бүгд хичээж зүтгэж ажиллахыг уриалъя. Ардчилсан нам орших уу, эс орших уу гэдэг заагт ирчихээд байна. Бид нарт хагарал хангалттай. Намынхаа нийт гишүүдэд хандаж Ардчилсан намд хариуцлагатай байх цаг ирсэн гэж хэлье. Эрх барьж буй намын шинэ залуу удирдлагад уриалга гаргамаар байна. Бид улс төрийг хуйвалдаанаар биш, улс төрийн эрх мэдлээр биш, улсын төсвөөр биш чин сэтгэлээсээ ард түмний сонголтод үндэслэн явуулдаг тэр соёлыг үлдээмээр байна. Эрх баригч нам Ардчилсан намын сул тал, хагаралтай байдал дээр бүү тоглооч. Гишүүд нь өөрсдөө даргаа бүртгүүлэх, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх, гэрчилгээгээ олж авах, үзэл бодлоо илэрхийлэх талбарыг нь чөлөөтэй өгөөч гэж хэлмээр байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 16 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 19 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 19 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 21 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 22 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19