Д.Тогтохсүрэн: Наадмыг хийх үгүйг зургадугаар сарын сүүлээр шийдвэрлэнэ

Л.Бямбажав
2021/06/14

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.06.14/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар мэдээлэл хийлээ. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонссон. Гурван чиглэлээр мэдээлэл авсан. Нэгт, ковидын нөхцөл байдал, болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ хоёрт, төсвийн тодотгол, улсын баяр наадам, цаг үеийн нөхцөл байдал, гуравт, хөрөнгө оруулалт, төсвийн чиглэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар мэдээлэл сонссон.  Засгийн газар ойрын үед ковидын асуудлаар тодорхой шийдвэр гаргана. Баяр наадмаас өмнө энэ оны төсөвт тодотгол хийнэ. Төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн. Хүүхдийн мөнгөнөөс эхлээд. Тиймээс Засгийн газар төсвийн тодотгол хийх чиглэлээр ажиллаж байна. Удахгүй УИХ-д өргөн барина.

 

Мөн өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцсэн. Ажлын хэсгийн ахлагчаар Ц.Мөнх-Оргил гишүүн ажиллаж байгаа. Хуулийг энэ хаврын чуулганаар батлах дээр бүлэг санал нэгджээ. 

-Наадам хийхийг иргэд эсэргүүцэж байна. Энэ асуудалд бүлэг байр сууриа нэгтгэсэн үү?

-Баяр наадамтай холбоотой асуудлаар Ерөнхий сайдтай ярилцлаа. Өнөөдөр шийдвэр гаргах хараахан болоогүй байна. Нөхцөл байдлаа харъя гэсэн.Энэ жил Ардын хувьсгалын 100 жилээс гадна олон аймаг, сумын ой тохионо. Тиймээс Засгийн газар нөхцөл байдлыг судалж байгаад зургадугаар сарын сүүлээр ярилцахаар тогтож байгаа. Өнөөдөр наадмыг хийнэ, хийхгүй гэсэн шийдэл өнөөдөр гараагүй. Судалж, үзэж байж шийдвэр гаргана.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19