УОК хөл хорио тавихгүйгээр одоогийн арга хэмжээг чангатгахаар боллоо

Л.Бямбажав
2021/06/14

Улсын онцгой комиссын хуралдаан дөнгөж сая дууслаа. Хуралдаанаар коронавирусийн нөхцөл байдлыг сонсч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг авч хэлэлцлээ.

Ингэхдээ хөл хорио тавихгүйгээр одоогийн арга хэмжээг чангатгахаар болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, улбар шар түвшинг зөрчсөн ААН, иргэнд хатуу арга хэмжээ авах юм байна. 

Улбар шар түвшинд жагсаал, цуглаан, уралдаан, тэмцээн, аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт, цахим болон бүх төрлийн тоглоомын газар, баар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, бүх шатны боловсролын байгууллагын болон сургалтын төвийн үйл ажиллагаа, соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, алжаал тайлах, чийрэгжүүлэх үйл ажиллагааг хориглоно.

Мөн бялдаржуулах төвийн үйл ажиллагаа, саун, бассейн, зочид буудал, шашны зан үйл, сүм, хийдийн нийтэд үйлчлэх үйл ажиллагаа, биеийн тамир, спортын арга хэмжээ, ресторан, цайны газар (хүргэлтийн үйлчилгээг зөвшөөрнө, танхимын дүүргэлт 30 хувьтай байх), хүүхдийн тоглоомын бүх төрлийн талбай (сагс, хөл бөмбөгийн талбай гэх мэт), амралт, жуулчны бааз, нийтийн бүжиг, бүжгийн клубийн үйл ажиллагааг хориглох жагсаалтад хамааруулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19