ЗГ: Хоолны газруудыг заалаар үйлчлүүлэхгүй, амралтын газруудыг хаах зэргийг эцэслэн шийдвэрлэнэ

Л.Бямбажав
2021/06/16

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар 19 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Өнгөрөгч Даваа гаригт УОК  хуралдаж, хөл хорихгүйгээр одоогийн улбар шар түвшинд хяналтаа тавиад явна. Цагдаа, Мэргэжлийн хяналтын байгууллагуудыг иргэд, аж ахуйн нэгжид тавих хяналтаа чангаруулахыг Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд чиглэл болгосон.  Мөн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг заалаар үйлчлэхийг түр хугацаанд хязгаарлаж, мөн амралт, жуулчны баазуудын үйл ажиллагааг хязгаарлах талаар өчигдөр Шадар сайд мэдээлсэн. Дээрх асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж эцэслэн шийдвэрлэнэ.

  •  Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
  • Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
  • Хүний бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Агаарын тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын  огоолын төсөл,
  • Богдхон төмөр замын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл,
  • Ой тэмдэглэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар,
  • Махны  экспортын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар зэрэг асуудлыг  хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийнх 11:40 цагт мэдээлэл хийх юм байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19