Оны эхнээс V/31 хүртэлх хугацаанд Монгол Улс 8.7 сая тонн нүүрс экспортлоод байна

Л.Бямбажав
2021/06/17

Оны эхнээс тавдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Монгол Улс 8.7 сая тонн нүүрс экспортлоод байна.

Нүүрсний экспортын талаас илүү хувийг гаргаж буй Гашуунсухайт боомтоор  өдөрт хамгийн ихдээ 300 автомашин, хамгийн багадаа 200 автомашинаар нүүрс экспортолж гаргаж байгаа гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн. Гэвч бодит газар дээрээ цөөхөн хэдэн машин гарч байгааг жолооч нар хэлж буй.

Манай улс энэ жил 42 сая тонн нүүрс экспортод гаргахаар төсөвлөсөн.Гэвч цар тахалтай холбоотойгоор манай улсын нүүрсний экспортод тасалдал үүсч, дээрх зорилтдоо хүрэхгүй нөхцөл байдалд хүрээд байна.  Хүлээгдэж буй  төсөөллөөр он дуустал нийтдээ 28 сая тонн орчмыг гаргах болов уу гэсэн тооцооллыг Сангийн яам хийжээ. 

Батлан хамгаалах сайд Г.Сайханбаяраас ахлуулсан байнгын ажиллагаатай Ажлын хэсгийг Өмнөговь, Дорноговь аймагт зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажлуулахаар болсон талаар УОК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлсэн. Ажлын хэсэг экспортын гол үйл ажиллагаанд зохицуулалт хийж, халдвар хамгаалалтын дэглэмийг сахиулж ажиллах үүргийг өгсөн.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 19 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19