Зохиолч С.Төмөр: Намайг хорих байранд их удаан байлгаж, дарамталсан

Л.Бямбажав
2021/06/17

"Номын баяр" арга хэмжээний үеэр цагдаа нарт зодуулсан зохиолч С.Төмөр болсон явдлын талаар мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "Номын баяр арга хэмжээг зохион байгуулсан “Номын ертөнц” ТББ-тай би холбогдоод саравч түрээслэхийг хүссэн. Гэвч бүх лангуу, саравч нь хүнтэй болчихсон байсан. Нэг саравч 400 мянган төгрөг. Номын баярын эхний хоёр өдөр би очиход хүмүүс саравчгүй ч гэсэн номын жижиглэн худалдаа хийж байсан. Ингээд би өөрийнхөө бичсэн номуудыг танилцуулж, зарах гэж номын баярын гурав дахь өдөр очсон. Номоо зарсан хүмүүс явж байхаар нь хоосон саравчин дотор эзэнгүй сандал дээр суугаад бананы хайрцган дээр номоо дэлгээд сууж байсан. Гэтэл хоёр бүсгүй ирээд учир зүггүй намайг түрээсээ төлөөгүй учир яв гэсэн. Саравчнаас гар гэхээр нь сандлыг нь аваад бананы хайрцгаа аваад гарсан. Гараад талбай дээр бусдын адил номоо зарах гээд суусан. Гэтэл нөгөө хоёр бүсгүй чинь хоёр цагдаа дагуулаад ирсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн н.Ууганбаяр, н.Батдэлгэр гэх хоёр цагдаа ирсэн. Би ямар ч нийтийн хэв журам зөрчөөгүй зүгээр номоо зараад сууж байсан. Би өөрөө архи, тамхи хэрэглэдэггүй. Ирээд намайг шууд журамлана гэсэн. Олон хүн сууж байхад ганцхан намайг л та нар илүүд үзэж байна гэж хэлсэн. Тэгээд би явах гэтэл намайг явуулаагүй. Цагдаагийн пост руу авч явна гэсэн.Ингээд маргаан үүсч, цагдаа нар намайг чирээд, газар унагаан толгой, хавирга руу цохисон. Миний хавирган дээр өвдөглөөд суусан. Миний эхнэрийн толгой руу хүртэл цохисон.

Зөндөө олон иргэд л зөвшөөрөлгүй номоо зарж байсан шүү. Тэнд байсан иргэд, залуучууд намайг өмөөрөөд тойрог болоод зогссон. Хүн бүр л бичлэг хийж, зураг авч байсан. Би тэднийг эсрэг хүчирхийлэл үйлдэж, зодоогүй. Тэд намайг л доороо хийчихсэн хүчирхийлэл үйлдсэн, зодсон. Үүнээс болж иргэд, цагдаа нарын хооронд багахан мөргөлдөөн үүссэн. Тэр хоёр цагдаа шившигтэйгээр зугтаасан. Би ч үзэсгэлэн дууслаа гээд гэр рүүгээ харьсан. Зодуулсныхаа дараа би Цагдаагийн дотоод хяналтын хэлтэс рүү залгаж, дуудлага өгсөн. Гэр рүүгээ явж байхад Сүхбаатар дүүргийн цагдаагаас ахмад н.Батболд гэж хүн залгаад талбай дээр дуудсан. Намайг очиход намайг зодсон хоёр цагдаа, ахмад н.Батболд байсан. Ахмад надад хэлэхдээ таныг зодуулсан гэх нотолгоо алга гэсэн. Харин ч цагдаа нарын хувцсыг урсан байна, хорино гэсэн. Нуун дарагдуулах сонирхол байсан байж магадгүй. Намайг зодсон хоёр цагдаагийн зургийг эхнэрийн маань утсан дээрээс устгуулсан. Намайг хорино гэхээр нь би тэдний хэлсэн бүхнийг биелүүлсэн.

Хоёр бүсгүйг оруулж ирээд тэд нараар намайг буруутай гэж хэлүүлсэн. Ахмад тэдэнд үг зааж өгсөн. Хохиролгүй, гомдолгүй гэдэг бичгээ хийсний дараа намайг хорино гэсэн. Ингэхээр нь би бичгээ ураад хогийн саванд хийсэн. Намайг хорих байранд их удаан байлгаж, дарамталсан. Би өргөдөл өгнө гэхэд та битгий бич, тэгвэл явуулна гэсэн"  гэв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19