Бельги, Нидерланд хасагдах шатанд шалгарлаа

Б.Хонгорзул
2021/06/18

Хөлбөмбөгийн Европ тивийн аварга шалгаруулах 2021 оны тэмцээний В, С хэсгийн тоглолтууд боллоо. В хэсэгт Бельги 2-1 харьцаагаар Данийг хожсон бол С хэсэгт Нидерланд Австрийг, Украйн Умард Македоныг хожлоо.

В хэсэг:

Дани 1-2 Бельги

Гоол: Ю.Поульсен 2‘, Т.Азар 55’, де Бройне 70’

Шар хуудас: Д.Васс 59’, М.Дамсгор 69’, М.Йенсен 81’, Т.Азар 90+4’

Дани: К.Шмейхель, Й.Мехле, Я.Вестергор (А.Ольсен 84‘), С.Кьер, А.Кристенсен, Т.Дилейни (М.Йенсен 72‘), П.Хейбьерг, Д.Васс (К.Нёргор 61‘), М.Брейтуэйт, М.Дамсгор (А.Корнелиус 71‘), Ю.Поульсен (Й.Ларсен 61’)

Бельги: Т.Куртуа, Т.Алдервейрелд, Ж.Денайер, Я.Вертонген, Т.Менье, Ю.Тилеманс, Л.Дендонкер (А.Вицель 59‘), Т.Азар (Т.Вермайлен 90+4‘), Д.Мертенс (де Бройне 46‘), Р.Лукаку, Я.Карраско (Э.Азар 59‘)

Тоглолтын эхний хагаст Данийн талд үр дүн байсан ч хоёрдугаар хагаст Бельгийн шигшээ багаас де Бройне болон Э.Азар гэсэн шилдэг тоглогчид талбайд орж ирсэн. Бельгийн хоёр лидер бага зэрэг гэмтлийн улмаас де Бройне эхний тоглолтыг, Э.Азар эхний тоглолтонд сэлгээгээр тоглоод байсан. Тэгвэл энэ удаа мөн хоёулаа талбайд сэлгээгээр орж ирээд тоглолтын үр дүнг эргүүлж Бельги хасагдах шатанд шалгарах эрхтэй болж байна. Хэсгийн сүүлийн тоглолтын үр дүнгээс үл хамааран Бельги хасагдах шатанд шалгарна.

С хэсэг:

Украйн 2-1 Умард Македон

Гоол: Р.Яремчук 29’, А.Ярмоленко 34’, Э.Алиоский 57’

Шар хуудас: Н.Шапаренко 43’, Д.Велковский 59’, Д.Аврамовский 83’

Украйн: Г.Бущан, В.Миколенко, Н.Матвиенко, И.Забарный, А.Караваев, А.Зинченко, Т.Степаннко , Н.Шапаренко (С.Сидорчук 78‘), Р.Малиновский (Э.Соболь 90+2‘), Р.Яремчук (А.Беседин 70‘)

Умард Македон: С.Димитриевский, С.Ристовский, Д.Велковский (К.Ристевский 85’), В.Муслиу, Б.Николов (Д.Чурлинов 46‘), Э.Алиоский, А.Адеми (И.Тричковский 85‘), С.Спировский (А.Трайкосвкий 46‘), Э.Барди (Д.Аврамовский 77‘), Г.Пандев, Э.Элмас

Европын шилдэг хөлбөмбөгчин А.Шевченко дасгалжуулагчтай Украйн улсын шигшээ баг хэсгийн хоёрдугаар шатанд Умард Македоныг хожиж хасагдах шатанд шалгарах боломжийг бий болголоо. Хэрвээ хэсгийн сүүлийн тойрогт Австрийн шигшээ багтай тэнцэхэд Украйн улсын хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаагаа ЕАШТ-ний хасагдах шатанд шалгарна. Энэ өдөр Р.Яремчук, А.Ярмоленко нар гоол оруулж багаа ялалтанд хөтөлсөн бол Умард Македоноос жигүүрийн хамгаалагч Э.Алиоский нэг гоол оруулсан.

Нидерланд 2-0 Австри

Гоол: М.Дефай пен 11’, Д.Дюмфрис 67’

Шар хуудас: де Рон 14’, Д.Алаба 10’, Д.Бахман 67’

Нидерланд: М.Стекеленбург, Д.Дюмфрис, де Врей, де Лигт, Д.Блинд (Н.Аке 64‘), ван Анхолт (О.Вейндал 64‘), де Рон (Р.Гравенберх 74‘), Ж.Вейналдум, де Йонг, В.Вегхорст (Д.Мален 64‘), М.Дефай (де Йонг 82‘)

Австри: Д.Бахман, Ш.Лайнер, А.Драгович (Ф.Линхарт 84‘), М.Хинтерггер, А.Ульмер, К.Баумгартнер (В.Лазаро 70‘), К.Шлагер (К.Онисиво 84‘), К.Лаймер (Ф.Гриллич 61‘), Д.Алаба, М.Грегорич (С.Калайжич 61‘), М.Забицер

Хэдийгээр багийн шилдэг хамгаалагчид байхгүй ч Нидерландын шигшээ баг эрэмбэ зааж хэсгийн эхний хоёр тоглолтоос хожил аваад байна. Австрийг 2-0 харьцаатай хожиж хэсгээ итгэл төгс тэргүүлж байгаа бөгөөд довтлогч М.Дефай торгуулийн цохилтоор эхний гоолыг оруулсан бол хамгаалагч Д.Дюмфрис багийнхаа хожлыг баталгаажуулж 67 дахь минутад гоол оруулжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 16 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 18 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 18 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 21 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 22 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 23 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19