Ковидын төсвийг нь олгоогүйгээс өрхийн эмнэлгүүдийн ажилчид ажил хаяхаа мэдэгджээ

Л.Бямбажав
2021/06/18

Халдвар хөнгөн туссан иргэдийн гэрийн ажиглалт, эмчилгээг өрхийн эмнэлгүүд  хариуцаж байгаа энэ үед ковидын төсвийг нь өгөхгүй асуудал гараад удаж байгаа аж. Энэхүү төсвийг нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас  олгодог. Санхүүжилтийг нь олгохгүй байгаа  учраас нийслэлиийн өрхийн эмнэлгийн төвүүдийн ажилчид ажил хаяхаа мэдэгджээ. 

Коронавирусийн халдвар нийслэл болон орон нутагт эрчимтэй тархаж, өдөрт 2746 тохиолдол бүртгэгдэж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн бэлдсэн орнууд дүүрч, эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээ авах багуудын ачаалал нэмэгдэж, халдвартай иргэн бүрт хүрч үйлчлэх боломжгүй болсон. Тиймээс хөнгөн хэлбэрээр өвдсөн өвчтөнүүдийг гэрт нь тусгаарлаж эмчилж буй. 

Тодруулбал, халдварын хөнгөн, шинж тэмдэггүй иргэдийг эмнэл зүйн нөхцөл байдал, амьдарч байгаа орчин нөхцлийг нь харгалзан үзэж, өөрийнх нь хүсэлтээр гэрт нь тусгаарлаж байгаа. Тусгаарлагдсан иргэдэд  өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжин өдөр тутмын хяналт хийж байна. Тухайлбал, гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдтэй өдөрт хоёр удаа цахимаар холбогдож, эрүүл мэндийн байдал, биеийн халуун болон биед гарч байгаа өөрчлөлтийг асууна. Мөн архаг хууч өвчтэй, илүүдэл жинтэй, ахмад настан зэрэг иргэдийг ӨЭМТ-ийн эмчийн шийдвэрээр гэрийн өдрийн эмчилгээнд хамруулна. Хэрвээ тухайн хүний биед ямар нэг өөрчлөлт гарч, элдэв шинж тэмдэг нь хүндрэх байдал ажиглагдвал ӨЭМТ-рүү яаралтай мэдэгдэх ёстой. Харин хөнгөн байдлаар өвдөөд, хүндрэхгүй бол 10-аад хоног цахимаар, утсаар холбоотой байдаар ажиллаж байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19