​Хятадын тагнуулын албаны өндөр албан тушаалтан АНУ руу зугтсан уу?

Л.Бямбажав
Өчигдөр

Хятадын тагнуулын албаны орлогч сайдын албыг хашиж байсан Дунд Цзинвэй гэгч нь Ухань дах вирус судлалын лабораторийн үйл ажиллагааны тухай маш нууц мэдээллийг хулгайлан АНУ руу оргон гарсан тухай “FOXNEWS” сувгийн Грэг Жаррет болон “The Daily Beast” сонин мэдээлсэн нь асар их дуулиан дэгдээлээ.

“The Daily Beast” сонины мэдээлж буйгаар Дун Цзинвэй нь бүр хоёрдугаар сард АНУ-д айлчлахаар охины хамт ирсний дараа оргон зайлсан гэдгийг Бээжингийн эсрэг суртал явуулдаг мэдээллийн хэрэгслүүд нотолж байгаа юм байна.

Батлагдаагүй мэдээгээр Дун Цзинвэй нь Ухань дах вирус судлалын төвийн явуулдаг маш нууц судалгааны талаарх мэдээллийг АНУ-д өгсөн тул Ерөнхийлөгч Байдены захиргаа нь COVID-19-ийн гарал үүслийн талаарх байр сууриа өөрчилж, Трампын анх дэвшүүлсэн “вирус Хятадаас гаралтай” гэсэн байр суурийг дэмжихэд хүргэсэн гэж байна. Дун Цзинвэй “Гоанбу” гэж нэрлэгддэг Хятадын аюулаас хамгаалах албанд олон жил ажилласан, маш нууц зэрэглэлийн асар их мэдээлэлтэй биечлэн танилцах боломжтой хүн байжээ. Бүр тодруулбал БНХАУ-ын нутаг дээрх сөрөг тагнуулын ажиллагааг удирддаг хүн байж.

Хэрэв энэ мэдээлэл батлагдвал Дун Цзинвэй нь БНХАУ-ын түүхэнд гадаад руу зугтаж гарсан хамгийн өндөр албан тушаалтан болох юм. Хятадын Гадаад харилцааны яамны ажилтан байгаад дүрвэсэн Хань Лянчаогийн мэдэгдсэнээр оргон зугтсан Дун Цзинвэйг буцаах асуудлыг энэ оны хавар Аляскад болсон Хятад-Америкийн өндөр түвшний уулзалтын үеэр Хятад тал хөндсөн аж. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И, Хятадын коммунист намын олон улсын хэрэг хариуцсан дарга Ян Цзэчи нар нь Дун Цзинвэйг буцааж өгөхийг АНУ-аас шаардсан нь Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен татгалзсан хариу өгч байжээ.

Гэвч Хятадын тусгай албадын талаарх судалгаа явуулдаг олон шинжээчид Дун Цзинвэй, АНУ руу зугтсан тухай мэдээллийг “батлагдаагүй цуурхал” гээд хилийн чанад дах Бээжингийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ба Хятадын хооронд тасралтгүй үргэлжилж байгаа мэдээллийн дайнд гарсан ээлжит дуулиан төдий гэсэн байр суурьтай байна. Улмаар энэ мэдээллийг албан ёсоор бататгахаас нааш тун болгоомжтой хандахыг ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.

Хэвлэлүүдийн зүгээс АНУ-ын Төрийн департаментад хандан Дун Цзинвэйн тухай тайлбар хүсэхэд хариу өгөөгүй байна. Сонирхолтой нь Хятадын Төрийн зөвлөлийн албан ёсны вэб хуудаснаас Улсыг аюулаас хамгаалах яамны удирдах тушаалтнуудын жагсаалтаас тус яамны орлогч сайдууд, түүний дотор Дун Цзинвэйн нэрийг авч хаясан байна. Гагцхүү 2018 онд авлигын хэргээр бүх насаараа хоригдох ял авсан өөр нэг орлогч сайд болох Ма Цзяны нэрийг л дурдаж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19