С.Амарсайхан: Халдвар буурахгүй бол хатуу хөл хорино

Л.Бямбажав
13 цагийн өмнө

"Covid-19″ цар тахалтай тэмцэх хууль"-д хяналт тавих Түр хорооны гишүүд өнөөдөр (2021.06.21) Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцсан. 

Энэ үеэр  ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН: Бүрэн вакцинд хамрагдсан хүмүүсийн дөрвөн хүн тутмын гурав нь халдвараас хамгаалагдаж байгааг эрдэмтэн судлаачид баталсан. ЭМЯ-ны эрдэмтэн, судлаачдын баг АНУ-ын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна.  12-17 насны хүүхдүүдээ вакцинжуулах хүрээнд 2.5 сая тун "Файзер" вакцин захиалж, худалдан авах гэрээг байгуулсан. Эхний тунгууд орж ирээд хийгдэж байгаа. Гэсэн хэдий ч вакцинжуулалтын ирц сул байна. Энэ хугацаанд дотоод, гадаадын судалгаанд үндэслэж, гурав дахь тунг хийвэл хэзээнээс хийж,  ямар вакциныг хэрхэн шат дараалалтай явахыг судалж эхэлнэ. Вакцины судалгааг дотооддоо харьцангуй сайн хийж байгаа. Гурав дахь тунг хийх эсэхийг дотоодын судалгаанд үндэслэж  эцсийн байдлаар УОК, Засгийн газарт танилцуулах чиглэл өгсөн. Халдвараас сэргийлэх ганц зам нь вакцин.

Анх улсын хэмжээнд цар тахлын бэлэн байдалд 1000 ор бэлтгээд байсан. Сүүлийн гурван сарын турш халдварын тоо эрчимтэй нэмэгдсээр байгаад өнөөдөр улсын хэмжээнд 11500 гаруй оронд өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Цаашид ор нэмэх боломж байгаа хэдий ч эрүүл мэндийн салбарын ажилтны хомсдол яалт ч үгүй гарч байна. Үүнээс гадна дотооддоо дархлааг дэмжих  био бэлдмэлийн үйлдвэрлэлийг эхлүүлээд явж байна. Эхний бэлдмэлийг долдугаар сарын дунд үед гэхэд бэлэн болгох бэлтгэл ажлыг хангаж байгаа. Халдвартай тэмцэх хүрээнд бүхий л түвшиндээ шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Тиймээс вакцинжуулалтын ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай. 

Эрсдлийн үнэлгээг тухай бүрт нь  хийж байгаа. Эрсдлийг багасгах гол зүйл нь мэдээж вакцин. Вакцин үр дүнтэй байгаа. Магадгүй нас баралт 10 дахин бага байна. Хэрэв иргэдээ вакцинжуулаагүй байсан бол өнөөдөр халдварын тархалт 10 дахин өндөр байх байсан. Дотоод нөөц бололцоо шавхагдаж байгааг нуухгүй. Нэг хэсэг нь халдвар хамгааллаа сахиж байгаа ч нөгөө хэсэг нь хангалтгүй байна. Эрүүл мэндийн салбарын тогтолцоо болон хүний нөөц өнөөдөр бидний сул тал болж байгаа. Ковид шалгуур болсон.

Вакцинд бүрэн хамрагдсан иргэдийг үзвэр үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх системийг нэвтрүүлсэн боловч ААН-үүд ашиглах нь тун ховор байсан.  Халдвар хамгааалал хаана хаанаа сахигдаж байж бид халдварыг бууруулна. Засгийн газар аль болох хатуу хөл хорио тавихгүй байхыг баримталж ирсэн. Цаашдаа халдвар буурахгүй, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрвэл хатуу хөл хорио тавина. Одоо бараг эмнэлгүүд ачаалал дийлэхгүйд хүрсэн" гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19