Ж.Сүхбаатар: Монголд мэдээллийн хулгай хамгийн том эмгэнэл болсон

Л.Бямбажав
2021/06/22

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх, эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар дараах байр суурийг илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

"Маш чухал хуулийг хэлэлцэж байна. Би 10 жилийн өмнө Төрийн байгууллагын байнгын хорооны дарга байхдаа Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай  хуулийг батлуулж байсан. Харамсалтай нь энэ хуулийг сайн хэрэгжүүлж амжаагүй байтал Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж Шилэн дансны хууль болгож өөрчлөөд хаа, гуяыг нь салгаад ашиглачихсан. Одоо энэ хуулийн нэр агуулгыг өөрчлөх гэж орж ирж байна. Гэхдээ хариуцлагын тал дээр нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах солилцох боломжтой мэдээллийг хүн хуулийн этгээдээс шаардахгүй байх гээд зарчим болгосон байна. Энэ зарчмаасаа гадна заалт болгох шаардлагатай.  Үүнийг шаардаж байгаа бол ажлаас нь халах хэрэгтэй. Төрийн албаны болон Зөрчлийн тухай хуулиар зохицуулна гэжээ. Гэтэл зарим байгууллагад Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт байхгүй. Хоёрдугаарт, Монголд мэдээллийн хулгай, паразт байдал төрд байгаа хамгийн том эмгэнэл болсон. Нийтийн мэдээллийн хүрээнд олж авсан мэдээллийг хувийн болон бизнесийн зорилгоор маш их ашиглаж байна. Ардчиллын амин сүнс дарангуйлалгүй нийгэмд нийтийн мэдээлэл иргэдийг хүчирхэгжүүлж байдаг хамгийн гол зэвсэг, хамгаалалт. Энэ хуулийг бид чанарын шинэ шатанд гаргаж чадвал дараагийн том хууль болох Хувь хүний нууцыг хамгаалах, хадгалах гэсэн хуулийг гаргаж чадвал дарангуйлалтай нийгэм бий болохгүй. Ардчиллыг хамгаалах хамгийн том дархлаа нь иргэд байдаг. Иргэдэд мэдээлэл авах эрх чөлөө  нь байж эрх зүйн, эрх зүйт төрийн асуудал яригдана. Мэдээллийг нууцлах, мэдээллийг зүй бусаар ашиглахтай тэмцэнэ гэдэг нь  бид ардчиллын төлөө тэмцэж байгаа хэлбэр" гэсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19