Дутерте вакцин хийлгэхгүй байгаа хүмүүсийг баривчилна гэжээ

Л.Бямбажав
2021/06/22

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээс татгалзаж байгаа хүмүүсийг баривчилна гэж анхааруулсан тухай “Inquirer” сонин мэдээлсэн байна. Дутерте Ерөнхийлөгч улс орных нь хувьд чухал асуудлын талаар сэтгэл хөдлөлд автсан огцом мэдэгдэл хийдгээрээ алдартай гэж болно. Энэ удаад тэрээр корона вирусийн эсрэг вакцин хийхээс зайлсхийж байгаа хүмүүст хандан тун нухацтай анхааруулга хийжээ. Дутертеи “Намайг буруу ойлгох хэрэггүй шүү, гэхдээ энэ улсад чинь хямралын байдал үүсэж, онц байдал тогтоод байна. Хэрэв чи вакцин хийлгэхийг хүсэхгүй байгаа бол би чамайг баривчлаад хүчээр тарина. Вакцин хийлгэхгүй байгаа хүмүүс та нар бол хорлон сүйтгэгчид, та нар байдлыг улам лавшруулж байна” гэжээ.

 Мөн “Хэрэв вакцин хийлгэхгүй юм бол Филиппинээс яв. Энэтхэг эсвэл тэр Америк руу явж болно. Харин та энд байж, вирусийн боломжит тээгч болж байгаа юм л бол вакцин хийлгэ” гээд вакцинжуулалтаас зайлсхийж байгаа хүмүүсийг нэрсийн жагсаалтыг гаргахаар Дотоод яам, орон нутгийн захиргаанд хандаж магадгүй гэж анхааруулжээ.

 Үүний дараа Дутерте нь “Вакцин хийлгэхийг хүсэхгүй байгаа хүмүүс ер нь бол тэнэг хүмүүс. Тэд үнэндээ бол вирус тээвэрлэж энд тэнд очиж хүмүүст халдаагаад явдаг тээгчид. Вакцин хийлгэхгүй байгаа хүмүүс та нарт би ивермектин гээд гахайд тарьдаг вакцин хийнэ шүү. Тэгвэл вирус ч та нар ч үхнэ” гэжээ.

 Филиппиний Ерөнхийлөгч өмнө нь ч корона вирустэй холбоотой хатуу мэдэгдэл хийж байсан юм. Жишээлэхэд, хөл хорионы дэглэмийг зөрчсөн хүмүүсийг шоронд суулгах боломж олгох уулийн заалт хайж байна гэж мэдэгдсэн. Бас болоогүй эмч нарын анхааруулгыг үл тоон олон хүнийг хамруулсан арга хэмжээнд оролцож байгаа хүмүүст хорих ял онооно гэж анхааруулж байсан юм. Энэ сарын эхээр тэрээр корона вирусийн халдвар авсан ч хорио цээрийн дүрэм сахилгүй бусдад халдаан үхэлд хүргэж байгаа хүмүүст хүн амины хэргийн ял тулгах боломжтой талаар ярьж хүмүүсийг нэг хэсэг айлгаад авсан.

 Дутертегийн энэ бүх мэдэгдлийг тоохгүй байж болох ч мань хүн гол төлөв хэлсэндээ хүрээд байдаг. Жишээлэхэд, хар тамхины наймаачидтай хийх тэмцлийн хүрээнд мансууруулах бодис наймаалж байгаа хүмүүсийг шууд газар дээр нь буудах тушаал өгч байв. Энэ тушаал нь хэрэгжиж олон мянган хүн шүүхээр оролгүй газар дээрээ буудуулж амиа алдсан явдал олон улсын зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулсан. Иймд түүнийг вакцинаас зайлсхийж байгаа хүмүүсийг шоронд хорих тухай мэдэгдлийг филиппинчүүд тоглоом шоглоом гэж ойлгоогүй нь лавтай.

 Филиппиний удирдлага эдийн засгаа сэргээж, иргэдийн амьдралыг хэвийн болгохын тулд “сүргийн дархлаа” тогтоох  ёстой гэж байр суурийг хатуу баримталж байгаа аж. Гэвч филиппинчүүд вакцинд итгэхгүй байгаа нь үүнд ихээхэн саад учруулж байгаа юм байна. Жишээлбэл, Филиппиний судалгааны хүрээлэнгээс хүн амын дунд асуулга явуулахад филиппинчүүдийн ердөө 32 хувь нь корона вирусийн эсрэг вакцин хийлгэх бодолтой байна гэсэн хариу өгч эрх баригчдыг гайхшируулсан байна. Үүнтэй зэрэгцээд вакцины бодит үр нөлөө, аюулгүй байдалд эргэлзсэн хүмүүсийн тоо их байгаа аж.

 Зургаадугаар сарын 21-ий байдлаар Филиппинд 7 сая гаруй тун вакцин тарьсан байна. Гэтэл 101 сая гаруй хүн амтай, хүн амын нягтрал ихтэй Филиппиний хувьд энэ бол тун хангалтгүй тоо.  Филиппинд халдвар авсан хүний тоо 1,36 сая, корона вирусээс болж нас барсан хүний тоо 23,7 мянга болжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19