Б.Энхбаяр: БЗД-т найман хэсгийн ахлагч хүнсний талон авч байсан нь илчлэгдсэн

Л.Бямбажав
2021/06/22

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цар тахлын хуулийг сунгах эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудлаар байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Цар тахлыг хуулийг сунгах шаардлагагүй, Засгийн газарт өнгөрсөн хугацаанд хангалттай төсвийн эрх мэдлийг өгсөн. Цар тахлын хуулийг сунгаж Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг туух гэж байна гэдгийг тодотголоо. Тэрбээр энэ тухай хэлэхдээ "Ковидын хуулийн үйлчлэлийг сунгахыг дэмжихгүй байна. Ковидын хууль үйлчилж байх хугацаанд Засгийн газар эрх мэдлээр дутаагүй. Төр болон иргэдийн хооронд итгэлцэл байж энэ цар тахлыг ялна. Гэтэл иргэдийн итгэлийг төр алдсан.Итгэлийг нэг л алдвал буцаж хэвэндээ орохгүй. Цар тахлын хуулийг сунгаж,  Эрүүл мэндийн даатгалын мөнгийг Засгийн газар захиран зарцуулах асуудлыг оруулж ирсэн байна. Энэ хэрхэвч байж болохгүй. Эрүүл мэндийн даатгалын сангийн 1 их наяд төгрөгийг зарцуулчихсан байгаа. Одоо үүнийг Засгийн газраас мөнгөжүүлэх боломж байхгүй. Нийгмийн даатгалын санд өртэй байгаа шүү. Одоо Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг туух гэж байна. Энэ бол Засгийн газрын дураараа мэддэг мөнгө биш. Энэ бол иргэдийн ирээдүйд хадгалуулсан мөнгө. Иргэдээс асуухгүйгээр ийм шийдвэр гаргаж огт болохгүй. “Хойшлуулагдсан эрх бол үгүйсгэгдсэн эрх юм” гэж үг бий. Төр өөрөө ковидоос аюултай корона болчихсон байх вий дээ. Өнгөрсөн хугацаанд хүний эрхийн асуудалд Засгийн газар хэр мэдрэмжтэй хандсан бэ. Цар тахлын үед Улсын онцгой комисс шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Хүний эрхийн үндэсний комиссыг ч оролцуулахгүй, хянуулахгүй байгаа. Манай Баянзүрх дүүрэгт өмнө нь АН-ын үед томилогдсон найман хэсгийн ахлагч Ковидын үед хүнсний талон авч байсан нь илэрсэн.  Мөн коронавирусийн үед иргэдэд үзүүлж байсан тусламжаас авч байсан нь илэрсэн. Үүнийг цэгцлэх шаардлагатай" гэсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 19 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19