Архангай аймагт хөл хорио тогтоох саналыг УОК-т хүргүүлжээ

Л.Бямбажав
2021/06/22

Зургадугаар сарын 22-ны өдрийн байдлаар Архангай аймагт нийт 1060 тохиолдол бүртгэгдэж, сүүлийн өдрүүдэд халдварын эрсдэл огцом нэмэгдсэн. Энэ нь нийт тохиолдлын 47,8 хувийг эзэлж байгаа бөгөөд нийт 35 кластер голомтод халдвар тархаад байгаа аж.

Нөхцөл байдалтай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд хөл хорио тогтоох дүгнэлт гаргаж, дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга Д.Золжаргал Улсын Онцгой комисст санал хүргүүлжээ.

Саналд: "Цаашид нөхцөл байдал хүндэрвэл эмнэлгийн байгууллагын даац чадамжаас хэтэрч, хүний амь нас эрсдэх нөхцөлд хүрч болзошгүй байгаа тул Архангай аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт нэн даруй шилжүүлэх саналтай байна" гэжээ.

Мөн Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал ард иргэддээ хандан уриалга хүргүүлжээ. Тэрбээр: -Иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг даган, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, өөрийгөө болон хайртай гэр бүл, энхрий бяцхан үрсээ аюулт цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхийг хувиасаа болон Аймгийн Онцгой комиссын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс уриалж байна.

Бид өмнө нь ийм нөхцөл байдалд ажиллаж, амьдарч байгаагүй хүндхэн цаг үетэй нүүр тулж байгаа хэдий ч жижиг дунд бизнес эрхлэгчид болон ард иргэдийнхээ эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй байх бүхий л талд анхааран ажиллахыг хичээж байна. Гэвч мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмж, тандалт судалгааг үндэслэн зарим үйл ажиллагааг хориглох шийдвэр гарган, ард иргэдээ халдварт өвчнөөс сэргийлэн тухай бүр хариу арга хэмжээ аван ажиллаж байна. Иймээс иргэн бүр хариуцлагатай байж, аймаг сумдын онцгой комиссын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн, аюулт цар тахлыг хамтдаа даван туулахыг дахин дахин уриалж байгааг минь хүлээн авна уу. Ковид-19 Халдварыг бууруулахад иргэдийн оролцоо нэн чухал" гэсэн байна. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 19 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19