Олон Улсын Олимпийн өдөр тохиож байна

Л.Бямбажав
2021/06/23

Олон Улсын Олимпийн өдөр өнөөдөр /2021.06.23/ тохиож байна. Өдгөөгөөс 127 жилийн өмнө буюу 1894 оны 6 сарын 23-ны өдөр Франц улсын нийслэл Парис хотноо Францын Пьер де Кубертен тэргүүтэй эрхмүүд эртний олимпийг дахин сэргээн орчин цагийн олимпийн наадмын хөдөлгөөнийг эхлүүлэх зорилгоор Олон улсын олимпийн хороог байгуулан, анхдугаар чуулганыг хийсэн байдаг.

Францын сэхээтэн Пьер де Кубертен, Грекийн бизнесмен Д.Викелас нарын эрхмүүдийн эхлүүлсэн олимпийн хөдөлгөөн ажил хэрэг болж дэлхийн таван тивийн улс үндэстэн, ард түмнүүдийг спортоор нөхөрлүүлэн, энхтайванчаар, хамтын ажиллагааны үйлсийг хөгжүүлээд байна.

Олон улсын олимпийн өдрийг албан ёсоор 1948 оноос тэмдэглэж эхэлсэн. 1947 онд Шведийн Стокгольм хотноо болсон ОУ-ын олимпийн хорооны 41-р чуулганд тухайн үеийн Чехословак улсын төлөөлөл Йозеф Грусс анх ОУ-ын олимпийн өдрийг тэмдэглэх санааг танилцуулсан бол 1948 онд Швейцарын Санкт-Мориц хотноо болсон ОУ-ын олимпийн хорооны 42-р чуулганаар албажин орчин цагийн олимпийн хөдөлгөөн эхэлсэн 6 сарын 23-ны өдрийг жил бүр “Олон Улсын Олимпийн Өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан.

Монгол улсын Үндэсний олимпийн хороо 1956 онд байгуулагдан 1962 оны 6 сард ОУ-ын Олимпийн хороонд гишүүнээр элсэн олимпийн хөдөлгөөнд албан ёсоор нэгдэн орсон. Монголын баг тамирчид 1964 оны Австрийн Инсбрукт болсон өвлийн олимпийн наадамд анх удаагаа оролцсон байдаг. Тэр цагаас хойш өвлийн 14, зуны 13 олимпийн наадамд баг, тамирчдаа оролцуулаад байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 19 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19