Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос /УОК/ Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.06.23) ээлжит мэдээллээ хийж байна.
Сүүлийн 24 цагт 2213 тохиолдол шинээр батлагдаж, нийт Монгол Улсад батлагдсан тохиолдол 100263 боллоо. Шинээр батлагдсан 2213 тохиолдлын ес нь эмнэлгийн ажилчин, зөөвөрлөгдсөн нэг, орон нутагт 1024, нийслэлд 1179 хүнээс халдвар илэрчээ.
37-83 насны 10 хүн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 12479 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 8070, хүндэвтэр 3149, хүнд 1053, маш хүнд 207 хүн байна. Эмнэлгээс 620 хүн эдгэрч гарсан бол гэрээр 569 хүн эдгэрч, хяналтаас гарлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна