Вакцин тариулаагүй хүмүүс Вирессол, АстраЗеника, Фпайзер вакцины аль нэгийг тариулах боломжтой боллоо

Л.Бямбажав
2021/06/23

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө.  Вакцин тариулаагүй хүмүүс Вирессол, АстраЗеника, Фпайзер вакцины аль нэгийг тариулах боломжтой боллоо Тодруулбал, Манай улсад Vero Cell, AstraZeneca, Pfizer вакциныг хэрэглэж байна. Та өөрийн гэрт ойр байгаа цэгт очиж, өөрт тохирох вакцинаа сонгон хийлгэх боломжийг маргаашаас эхлэн нээж өгч байгаа. Харин нэгдүгээр тунг Vero Cell вакцин хийлгэсэн бол өөр төрлийн вакцин хийлгэж болохгүйг анхаарах хэрэгтэйг ЭМЯ-наас мэдээллээ.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр " Өнөөдрийн байдлаар вакцины II тунд хамрагдсан хүн нийт хүн амын 52%-ийг эзэлж байна. Тиймээс сүргийн дархлаа тогтох болоогүй. Улаанбаатарын хувьд 1.4 сая хүн амьдардаг гэж үзвэл дөнгөж 59% нь вакциндаа бүрэн хамрагдсан байна.

Одоогоор 1031 буюу 6.8% жирэмсэн эмэгтэй вакциндаа хамрагджээ. 16-17 насны хүүхдүүдийг вакцинжуулах ажил эхэлсэн. Энэ насны 84,288 хүүхэд байна. Үүнээс нэгдүгээр тунд 10,294 хүүхэд вакциндаа хамрагдсан. 

Зорилтот бүлгийн 2,151,545 хүнээс вакциндаа хамрагдаагүй хүмүүс байна. Вакцинд хамрагдаагүй 300 гаруй мянган хүн байна. Халдварт өвчнийг бууруулах хоёр арга зам бий. Хөл хорио тогтоох болон вакцинжуулалт. 

 Коронавирусийн өвчний улмаас 459 хүн эндлээ. Эдгээрээс вакцины нэг тунг хийлгэсэн 175, огт хийлгээгүй 284, вакцины бүрэн тунг хийлгээд 14-өөс дээш хоносон 31 хүн байв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19