Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэн дэмжжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газар өнөөдөр түүхэн шийдвэр гаргалаа. Өнөөдөр Улаанбаатар хоттой холбоотой хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа. Нэгд, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, хоёрт, нийслэлийн төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах мэдээлэл, гуравт, гандан орчмын соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх шийдвэр гаргалаа" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна