Цар тахлын хуулиар АН тав хоногийн завсарлага хүссэн ч нэг хоногийн завсарлага өглөө

Л.Бямбажав
2021/06/24

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хугацааг сунгах асуудалд тав хоногийн завсарлага хүссэн боловч нэг хоногийн завсарлага өглөө. Учир нь уг хуулийн хэрэгжих хугацаа нь энэ сарын 30-ны өдрөөр дуусгавар болж байгаа юм. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат завсарлага хүсэх үеэр хэлсэн үгэндээ "Бүлгээс нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж удаа дараа шаардлага, зөвлөмж хүргүүлж байсан хэдий ч эрх баригчид үл ойшоож, ДЭМБ-аас зөвшөөрөөгүй вакцин импортлох, вакцин тасалдуулах зэргээр эхний тунгаа тариулсан иргэдийг одоо ч эрсдэлд оруулсаар байгаа. Вирусний мутацлагдсан хувилбар илэрсэн гэх ч мутацлагдсан вирус илрүүлэх лабораторигүй, сорьцыг гадагшаа явуулж шинжлүүлж байгаа. Эдгээр нь Засгийн газар, УОК, ЭМЯ эрсдэлт нөхцөл байдалд шуурхай, хурдтай арга хэмжээ авах чадамжгүйг харуулж байна гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэлээ. Түүнчлэн Засгийн газар, Улсын онцгой комиссийн цар тахалтай тэмцэх стратеги төлөвлөгөө оновчгүйгээс халдварын тархалт хяналтаас гарсан. Эмч, эмнэлгийн ажилтнууд ядарч туйлдаж, олон бизнес хаалгаа барьж, хэдэн зуун мянган иргэд ажил орлогогүй болов. ПСР шинжилгээ төлбөртэй болж, халдвар авсан иргэдэд эмнэлгийн ор олдохгүй, эмчлэх эм тарианы үнэ өсч олон нийтийн бухимдлыг бий болгосон зэрэг нь тус хууль хангалтгүй хэрэгжсэн гэдгийг харуулж байна гэлээ. Мөн цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлье" гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19