Х.Нямбаатар: Замын-Үүдийн мафитай Засгийн газар тэмцэнэ

Б.Хонгорзул
2021/07/06

Замын-Үүд боомтод иргэд, аж ахуй нэгжийн ачаа бараа бөөгнөрч байгаа асуудал нь албан тушаалтнуудын ашиг сонирхлын асуудалтай холбоотойг Засгийн газраас мэдэгдэж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан Замын-Үүдэд ажиллаж байна. Албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй асуудлаар Замын-үүд сумын засаг дарга Б.Анхбаяр нарын зургаан албан тушаалтныг цагдан хорьж, шалгахаар боллоо. 


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  "Ерөнхий сайд Замын-Үүд боомтод ажилласан. Үүний дараа Засгийн газраас тогтоол гарч, Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортын ачаа эргэлтийг нэмэгдүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгсөн. 

Монгол Улсын Гадаад хэргийн яам, БНХАУ-ын Гадаад хэргнийн яам, Элчин сайдын яамтай уулзаж, боомтын ачааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар уулзалтууд зохион байгуулсан. Хятадын талаас манай талыг ариутгал, эрүүл ахуйн дэглэм барьж, халдвар хамгааллын дэглэмийг барихыг шаардаж байгаа.  "Дайны хажуугаар дажин" гэдэг шиг өдрийн тогтоосон цөөн тооны машинууд дотор төрийн байгууллага, албан тушаалтны давуу эрхтэй байна гэж иргэд гомдол мэдүүлж байна. Үүний үр дүнд  Эрээнээс орж ирж байгаа бараа, тээврийн үнэ огцом нэмэгдэж, хэрэглэгчдэд үнийн дарамт бий болжээ. Энэ асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг Засгийн газрын тэмдэглэлээр томилсон. Бүхий л түвшинд гарч буй авилга, албан тушаалын хэргийг илрүүлнэ. Энд бугшсан авлига албан тушаалын хэргийг тогтоож, хариуцлага тооцно. Төрийн хүнд суртлыг багасгахыг зорилтыг Засгийн газар дэвшүүлсэн. Замын-Үүдийн мафитай Засгийн газар тэмцэнэ. Анхан болон дунд шатны авлигатай мөн тэмцэнэ" гэлээ.

Шинээр томилогдсон албан тушаалтнууд

-Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчөөр Ерөнхий сайдын зөвлөх Алтангэрэлийг,

-Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчоор ЗХЖШ-ын орлогч, Бригадын генерал Жавхланбаатарыг,

-Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг чөлөөлж, З.Намхайнямбууг хилийн 0108 дугаар ангийн захирагчаар,

-Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг энэ сарын 9-өөс чөлөөлж, түүний оронд НМХЕГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг сэлгэн ажиллуулах,

-Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлж, түүний оронд НГЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь ГЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилох

 -Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын дарга Хатансайханыг үүрэгт ажлаас чөлөөлж, Дорноговь аймгийн АТҮТ-ийн дарга Сүхбаатарыг Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын даргаар

- Замын-Үүд боомт дахь сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Уранбаярыг тус тус чөлөөллөө.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20