Английн “азгүйтэл” дуусгавар болсон уу?

Б.Хонгорзул
2021/07/08

Хөлбөмбөг гэртээ ирлээ. Тийм ээ, хөлбөмбөгийн спортыг өлгийдөн авсан гэгддэг Англичууд түүхэндээ анх удаагаа буурал Европын хөлбөмбөгийн АШТ-ний шигшээ шатанд шалгарлаа. Ингэхдээ тэд хагас шигшээд өөрсдийн гэр болох хөлбөмбөгийн ариун дагшин “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэндээ ялгуулсан амжилтыг байгуулсан. Англичууд ЕАШТ-нд оролцохдоо 1968, 1996 онуудад гутгаар байранд шалгарч байснаас өөр онцгойрох амжилт үзүүлж байгаагүй. Мөн хөлбөмбөгийн ДАШТ-нд 1966 онд ганцхан удаа финалдаж аварга болж байсан.

Английн залуу “арслан”-гууд Данийн шигшээ багтай 2-1 харьцаатай ялалт байгуулсан. Тоглолтын үндсэн цагт Данийн шигшээ багаас М.Дамсгор гоол оруулсан. Гэсэн хэдий ч Англичууд тоглолтын хяналтаа алдалгүй урагшилсаар 39, нэмэлт цагийн 104 дэх минутанд тус бүр гоол оруулснаар түүхэн ялалт байгуулж чадлаа. Тоглолт Английн талд шийдэгдсэн ч Даничуудыг бас магтах ёстой. Өөрөөр хэлбэл Англи болон Данийн шигшээ багууд хоёулаа энэ удаагийн ЕАШТ-нд маш сайн тоглолоо. Хагас шигшээд ялалт байгуулсан Английн шигшээ баг 11-ний шөнө Италийн шигшээ багтай тивийн аваргынхаа төлөө тоглоно.  

Англи 2-1 Дани

Гоол: С.Кьер авто 39’, Х.Кейн 104‘, М.Дамсгор 30’

Шар хуудас: Х.Магуэйр 49’, Д.Васс 72’

Англи: Ж.Пикфорд, К.Уокер, Ж.Стоунс, Х.Магуэйр, Л.Шоу, К.Филлипс, Д.Рис (Ж.Хендерсон 95‘), Б.Сака (Ж.Грелиш 69‘, К.Триппер 105’), М.Маунт (Ф.Фоден 95’), Р.Стэрлинг, Х.Кейн

Дани: К.Шмейхель, А.Кристенсен (Й.Андерсен 79‘), С.Кьер, Я.Вестергор (Ж.Винд 105‘), Й.Ларсен (Д.Васс 67‘), П.Хейбьерг, Т.Дилейни (М.Йенсен 88‘), Й.Мехле, М.Брейтуэйт, К.Дольберг (К.Нёргор 67‘), М.Дамсгор (Й.Поульсон 67‘)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20