Маргааш буюу долдугаар сарын 9-ний өдөр хүүхдийн мөнгийг олгох болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ. УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн
тодотгол баталсан. Ингэхдээ ковид цар тахлын үед ард иргэд, өрх гэр
бүлийн орлого хамгаалах чиглэлд Хүүхдийн мөнгөний хэмжээг 5 дахин
нэмэгдүүлсэн дүнгээр буюу 100 мянган төгрөгөөр 2022.01.01 хүртэл
үргэлжлүүлэн олгох шийдвэр гарсан билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна