Өнөөдөр буюу долдугаар сарын 15-ны 18:00 цагаас долдугаар сарын 16-ны 18:00 цагийн хооронд Бөмбөгөрийн уулзварын урд талаас Баруун дөрвөн зам хүртэл дулааны шугам солих ажил хийгдэх тул зорчих хэсгийн хөдөлгөөн түр хугацаагаар хааж байгааг ТЦА-наас мэдээллээ.
Мөн долдугаар сарын 16-ны 18:00 цагаас долдугаар сарын 17-ны 00:00 цаг хүртэл Баруун дөрвөн замаас Барилгын коллежийн хоорондох замыг бүр хаахыг анхаарууллаа. Энэ үеэр дулааны босоо шугамыг засварлах ажил хийгдэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна