ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Авлигын эсрэг ажлын хэсэг байгууллаа

Л.Бямбажав
2021/07/16

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.БОЛОРТУЯА:

"Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Засгийн газрын авлигын эсрэг манлайлж ажиллахаа илэрхийлсэн. Энэ хүрээнд өнөөдөр Авлигын эсрэг ажлын хэсэг байгуулахыг Засгийн газраар баталлаа. Авлигыг бууруулна гэдэг ч тодорхой зорилт байгаагүй. Энэ удаад авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулах зорилтыг дэвшүүллээ.  Транспэрэнси интэрнэшнэйл байгууллагын гаргадаг Авлигын төсөөллийн индексээр манай улс 180 орноос 111 дүгээр байранд байгааг ирэх жилүүдэд хоёр оронтой тоонд оруулахаар ажиллана. Ерөнхий сайдын захирамжаар Авлигын ажлын хэсэг байгуулагдаж байна. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан  15 хүнтэй ажлын хэсгийг байгууллаа. УИХ-тай хамтран шат дараатай арга хэмжээнүүдийг авна. Энэ зундаа багтааж, авлигыг бууруулах хууль эрх зүйн орчныг сайжруулах хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулна. Энэ ажлын хэсэг гэмт хэрэгтэй тэмцэх гэхээс илүүтэй авлигын гэмт хэрэг үүсгэж буй хөрс суурьтай тэмцэнэ" гэлээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 14 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 17 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 17 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 19 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 20 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 22 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 22 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19