Дунд голд нас бараад удсан хүний цогцос байсныг гаргаж, цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
ОБЕГ-аас тодруулахад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Дунд голд цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр 10:44 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 2.8 километр зам туулан 10:50 цагт очиход голд нэр, хаяг, нас тодорхойгүй, нас бараад удсан эрэгтэй хүний цогцос байсныг гаргасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна