Вакцины татан авалттай холбоотойгоор 12-17 насны хүүхдүүдэд коронавирусийн эсрэг Pfizer вакцины нэгдүгээр тунг долдугаар сарын 8-ны өдрөөс зогсоогоод байсан. Тэгвэл өнөөдрөөс Pfizer вакцины нэгдүгээр тунд 12-оос дээш насны хүүхдүүдийг үргэлжлүүлэн хамруулж эхэлсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Тодруулбал, өнөөдрөөс 12-17 насны хүүхдүүд болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд Pfizer вакцины нэгдүгээр тунд хамрагдах боломжтой боллоо.
Өнөөдрийн байдлаар 2.1 сая хүн буюу 64.8 хувь нь вакцины нэгдүгээр тун, 1.8 сая буюу 56.6 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна