8-р сарын 1-н хүртэл шаардлагатай арга хэмжээ, зохион байгуулалт хийх үүргийг Шадар сайд С.Амарсайхан Эм, эмийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт өгчээ.
С.Амарсайхан: Коронавируст халдварын үед хэрэглэх эм тарианы нөөц хангалттай бий. Гэвч үйлдвэрлэгч болон нийлүүлэгчтэй холбоотойгоор үнийн зөрүүтэй байдал их байна. Мөн тодорхой нэр төрлийн эмийн бүтээгдэхүүний хангалт дутмаг байгаа юм.8- сарын 1-нээс хойш нэг ч иргэнийг гэрээсээ эм тариа авчрахыг шаардах ёсгүй. Эм тариа байхгүй учир гэрээсээ авчир гээд явуулах тохиолдол байгаа. Тухайн иргэн санхүүгийн чадваргүй бол амь насаараа хохирох эрсдэлтэй. Иймээс дахин ийм явдал гаргахгүйн тулд 8- сарын 1-н хүртэл шаардлагатай арга хэмжээгээ авч, 8-р сарын 1-нээс хойш хугацаанд иргэдийн ар гэрээс эм тариа авахуулахгүй байх үүргийг өгч байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна