Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар 36.3 мянган эх амаржиж, 36.6 хүүхэд мэндэлсэн байна. Эхийн эндэгдэл энэ оны эхний хагас жилд 29 болж өмнөх оны мөн үеэс 14-өөр буюу 93.3 хувиар нэмэгдсэн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллэв. Тодруулбал, эхийн эндэгдлийн 19 нь буюу 65% нь коронавируст халдварын хүндрэлийн улмаас нас барсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна