Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар долоодугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр болжээ. Энэ нь Гадаад харилцааны сайд ажлаа авсны дараах хоёр дахь айлчлал юм. Тэрбээр өнгөрөгч оны 5-р сард ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д ажлын айлчлал хийсэн билээ.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна