ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа: Хэрэв нийт хүн амын дунд дельта вирусийн давлагаа тархсан тохиолдолд халдварын тоо огцом нэмэгдэх эрсдэлтэй. Дельта хувилбарын нууц үеийн хугацаа нь мутацид ороогүй вирусээс богиносоод ирсэн. Мутацид ороогүй вирусийн нууц үе нь 5-6 хоног бол дельта вирусийнх түүнээс бага. Түүнчлэн халдварлуулагч болон халдвар авч байгаа хүмүүст шинж тэмдэг илрэх хугацаа багасна. Өнөөдрийн байдлаар манай улсад долоон хүн дельта вирусийн халдвар авсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна